Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт боллоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хөдөлмөр, нийгмийн зөвшлийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байна. Нийгмийн баялгийг шударга хуваарилах тал дээр Засгийн газартай хамтарч ажиллаж байна. 2023 онд цалин, тэтгэвэр нэмсэн. Энэ оны тавдугаар сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр гурван талт хэлэлцээрт тусгасан. Нийгмийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр тэтгэврийг өвлүүлдэг болсон нь маш том дэвшил болсон гэдгийг онцлов. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх,…
Зохиогч: Admin
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Шуурхай бүлэг Завхан аймагт ажиллаж байна. Өнөөдөр Завхан аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус аймаг өвс тэжээлийн нөөцийнхөө 82 хувийг бэлтгэжээ.Өнөөдрийн байдлаар нийт бэлтгэсэн өвсний 1059,1 тонн, тэжээлийн 701 тонныг зарцуулаад байна. Завхан аймагт ажиллаж буй Шуурхай бүлгээс аймгийн Онцгой байдлын газарт улсын нөөцөөс үнэ төлбөргүй олгосон 400 тонн тэжээлийг хүргэж өглөө. Энэ сарын 11-16-нд өдөр шөнийн температурын зөрүүгээс шалтгаалж цасан дээр 2-3 см мөсөн үе үүсэж Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн сумын нутгаар төмөр буюу мөсөн зуд үүсэх нөхцөл бүрдсэн байна. 45 мянга гаруй мал хорогджээ.…
Иргэний Зориг-Ногоон Нам, Монголын Хүний Төлөө Нам , Хөгжлийн Хөтөлбөр Нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам, Бүгд Найрамдах Намаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт “2024 оны УИХ-ын сонгууль маань шударга бус явагдах нь ээ гэдгийг мэдээлж байна. Энэ удаагийн сонгуульд хууль зөрчсөн, маш олон буруу үйл ажиллагаануудыг эрх баригчдын зүгээс явуулж байгаа талаар ярина. Мөн бид нийгмийг үндэсний эв нэгдэлд уриалж байгаагаа мэдээлж байна. Энэ удаагийн сонгууль шударга бус болох нь маш тодорхой байгаа. Та бүхэн Сонгуулийн хуулийг харж байгаа байх. Үндэсний аудитын газраас улстөрийн намуудад сонгуулийн тойргуудад зарцуулах хөрөнгөний дээд хэмжээг тогтоох талаар саналаа илүүрэхийг улстөрийн…
Өнөөдөр /2024.02.22/ Өвөрхангай аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурга шуурна. Ялангуяа Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Тарагт сумын нутгаар цаг агаарын байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч, салхины хурд 12-16 м/c, зарим үед 20-24 м/с хүртэл ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр буюу Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Богд сумын нутгаар цасан болон шороон шуурга шуурна. /ОБЕГ/
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд”-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм. Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо хөндийд өвөлжиж буй малчин Б.Түмэнбаярынхаар орж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар, монголчууд малчидтайгаа сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлоод тулгамдсан асуудлыг нь сонсож, цаашид мал, малчдад шаардлагатай зүйлсийн талаар санал солилцлоо. Малчид намар эрт зудын эрсдэлийн…
Монгол орны ихэнх нутгаар зуд болж, малчдын ахуй байдал туйлын хүндэрч байна. Ийм онцгой үед малчдын зээлийг нэг удаа тэглэх хуулийн төслийг УИХ дахь АН-ынбүлэг санаачлан өргөн барих болсноо мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ц.Туваан “Малаа алдсан малчид эрсдэлд ороод байгаа юм биш. Монгол Улс бүхэлдээ эрсдэлд ороод байна. Ээлжит бус чуулган хуралдуулж гамшгийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэе. Энэ гамшгийн үед эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллая. Энэ цаг үед гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байгаа. Бид нэг Монголчууд. Хөдөөгийн хотын гэдэг юм байхгүй. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгаагаа л ярих хэрэгтэй байна. Энэ олон малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого…
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ. Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс бог мал…
Монголчууд зан суртахууны хувьд ихэд өөрчлөгдөж, эвдэрч байгаа нь сошиалын нус цэр шиг пост, сэтгэгдлүүдээс тодорхой харагдах боллоо. Бохир намаг дунд амьдраад байна уу даа гэж бодогдохоор хар бараан орчин давамгайлж байна. Хүнд нэр төрөөс эрхэм зүйл хаана ч үгүй. “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эртнээс хэлж, захиж ирсэн юм. Гэтэл аливаа хэрэг явдал болоход хурдхан шиг постолж баахан лайк, шейр цуглуулах гэж л яардаг сэтгэхүйн өвчтэй болжээ. Тухайн хүний цаана амьдрал, хувь заяа бий, нэр төр бий гэдгийг бодох ухаанаа аль хэдийнэ сошиалд залгиулчихаж. Тавантолгой төмөр замын удирдах ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, садарласан гэх бичлэг ил…
2024 оны 02 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Монгол Улсад явагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн үйл ажиллагааны талаарх “Мэдээллийн өдөрлөг”-ийг Сонгинохайрхан дүүрэгт /2024 оны 02 дугаар сарын 19/ зохион байгууллаа. Мэдээллийн өдөрлөгт тус дүүргийн 580 орчим иргэн хамрагдсан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах шалгуур шаардлага, цахим бүртгэлд бүртгүүлэх, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэхэд юуг онцгой анхаарах талаар Илгээгч болон Хүлээн авагч байгууллагаас мэдээлэл хүргэв. Тус дүүргийн иргэд залуучуудын зүгээс тухайн нутаг дэвсгэрт төрийн үйлчилгээг ойртуулж, нэгдсэн мэдээлэл өгч ажиллаж байгаад талархалтай хандаж байсан юм.
Өнгөрсөн шөнө төвийн аймгуудын ихэнх нутгаар агаарын хамгийн бага температурын үнэмлэхүй бага утга эвдэгдэн хүйтэрсэн шөнө боллоо. Энэ нь 1960 оноос хойших 02 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнийн хамгийн хүйтэн утга ажиглагдсан байна. Эх сурвалж: УЦУОШГ