Зохиогч: Admin

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 тавдугаар сарын 1-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах  салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл болон тус компанийн гүйцэтгэх захиралд даалгалаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг…

Дэлгэрэнгүй

13 нас хүрээгүй хүүхдүүдэд ухаалаг гар утас хэрэглүүлэхгүй байхыг Францын судлаачид зөвлөжээ. Гэтэл манайд хар багаас нь дэлгэцийн хамааралтай болгож байна. 1 дүгээр ангиас нь математикийн хичээлийн хүрээнд гар утас болон таб ашиглуулдаг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь буруу санагдах юм. Eduten хэмээх Финляндын сургалтын хөтөлбөрийг Монголын сургуулиудад туршиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ бол гар утас болон табаар даалгавраа хийдэг технологи. Тийм болохоор хүүхдүүд 6 настайгаасаа эхлэн гар утасны хэрэглээнд орно гэсэн үг. БШЯ энэ шийдвэрээ эргэн харж үзээсэй! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Прокурорын байгууллага 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 79, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг зургаа, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах дөрөв, Авлига, албан тушаалын гурав, Мөнгө угаах хоёр, Төрийн нууцыг хууль бусаар олж авах нэг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас “З” сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Ө нь нэр бүхий зургаан иргэний болон…

Дэлгэрэнгүй

 ОХУ-аас баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гаргийн хуралдаанаар баталсан тухай “Блүүмберг” агентлаг мэдээлжээ. Уг хуулийн төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим өмнө нь баталсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар Цагаан ордонд илгээсэн байна. Хууль тогтоогчдын санал нэгтэй баталсан дээрх хууль гарын үсэг зурснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох бөгөөд хориг 2040 оныг дуустал хүчинтэй байх аж. Гэхдээ цөмийн реакторуудыг ажиллуулах ураны өөр эх үүсвэр байхгүй тохиолдолд хоригийг цуцлахыг зөвшөөрөх ба АНУ-ын Эрчим хүчний яам Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд нартай зөвшилцсөний үндсэн дээр импортын зөвшөөрөл олгож болно. Энэ заалт 2028…

Дэлгэрэнгүй

Цаг уурын гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна. Зургадугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар…

Дэлгэрэнгүй

АН-ын гишүүн  Ц.Сүхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шууд хэлье. Хэрэв энэ удаагийн сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулбал 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдана. Ямар ч тохиолдолд МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй” хэмээн заналхийлжээ. Энэ хүн бол Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд байсан дипломатч хүн. Гэтэл нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан дуудсан зүйл яриад сууж байгааг нь зөвтгөх арга алга. Ямар нам ялахыг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэтэл АН-ынхан “МАН 30-аас дээш хувийн санал авах боломжгүй” гэж хүчээр тулгаж байгааг яаж ойлгох вэ? Судалгааны үр дүн байна уу? Эсвэл өөрсдөө ялагдахаа мэдрээд эртнээс нийгмийн сэтгэлзүйг…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр баруун Вержиниа муж дахь “Өмнөд Лий” нүүрсний далд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Тус уурхай нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд онцгой анхаарч, ослыг тэглэж чадсан. Хамгийн олон хоног осол гараагүй гэдгээрээ эхний тавд орж буй юм. Уурхайн хамт олон туршлагаасаа хуваалцаж 1500 метрийн гүн дахь олборлолтын үйл ажиллагаатай төлөөлөгчдийг танилцууллаа. Хөдөлмөрийн хүний амь нас, эрүүл мэндэд анхаарсан олон сайн туршлагыг мэдэж авсан тул энэ арга хэмжээ Монголын төлөөлөгчдийн хувьд нэг талаар сургалт болсныг Дэд сайд онцоллоо. Тус уурхай ажилчдын гэр…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал, стандартын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 840 тоглоомын талбайг СӨХ хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан. Гэвч эдгээр тоглоомын талбайгаас 465 нь стандартын шаардлага хангахгүй, засвар хийх шаардлагатай байна. Тэрбээр хүүхдийн тоглоомын талбай хүүхдүүдэд хамгийн ойр хөгжиж тоглох газар байдаг. Гэтэл хүүхдийн тоглоомын талбай Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүйдсэн байна. Иймээс бид хотоо эзэнтэй, хариуцах хүнтэй болгосон цагт үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намаас сонгуулийн луйвар, зөрчил, булхаатай холбоотой асуудлаар байр суурь илэрхийллээ. Ардчилсан намын дэд дарга Жудагийн Баярмаа: Сонгууль бүрээр ямарваа нэгэн луйвар, булхаатай холбоотой асуудал гарсаар ирсэн. Хар машинтай болсон ч энэ асуудал тасраагүй. 2016 оноос эхлэн улс төрийн намууд, иргэд сонгуулийн луйвар, булхаатай холбоотой асуудлаар асуудал тавьж ирсэн. Өнөөдрийг хүртэл огтхон ч шийдэгдсэнгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны сонгуулийн дараа улс төрийн намууд нэгдэж ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг нь сонгуулийн үеэр гарсан зөрчил, гомдлуудыг цуглуулан дүн шинжилгээ хийж үүнийг хэрхэн засах талаар саналуудыг боловсруулж холбогдох байгууллагуудад өгсөн. Олон нийтийн байгууллага бусад улс төрийн намуудтай хамтраад 3…

Дэлгэрэнгүй

Өчигдөр 20:16 цагт Сүхбаатар дүүргийн 9-р хороонд шар өвс шатсан дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 50мкв газарт шар өвс шатаж байсныг алба хаагчид шуурхай ажиллаж, 20:25 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. 4 дүгээр сар гарсаар шар өвс шатааж байгаад гал алдсан тохиолдол хэд хэд гарлаа. Онцгой байдлын албаныхан хаврын хуурайшилттай үед шар өвс шатааж болохгүй гэж удаа дараа уриалсаар байхад хүмүүс өнөөх л хэнэггүй, ухамсаргүй зангаараа анхааруулгыг огт хүлээж авахгүй байгаагаас өөрийн болон бусдын өмч хөрөнгийг сүйтгэж байна! Нас биеэнд хүрсэн хүмүүс байж…

Дэлгэрэнгүй