“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, “Монкон групп” ХХК-д хүргүүлсэн байна. Гэвч “Монкон групп” ХХК нь хөрсний усаа үргэлжлүүлэн авто замын ус зайлуулах хоолой руу шахаж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн хоёр өдрийн үргэлжилсэн борооноор Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам…
Зохиогч: Admin
Орон нутгаар нэлээдгүй явлаа. Гар, толгой хоёроо ажиллуулж чадаж байгаа нь боломжийн сайхан амьдарч байна. Хамгийн баярлаж, бас бахархууштай нь ахмад настнууд залуучуудаасаа дутахгүй хөдөлмөрлөж байгааг харлаа. Сэтгэж, түүнийгээ ажил болгож чадаж байгаа хөгшчүүд очсон аймаг, сум бүрт байна. Ахмадын хороо нь ч сайн ажиллаж, өндөр настнуудаа чиглүүлж, идэвхжүүлэх юм. Ахмадууд нь ч ахмадын байгууллагаа сайн хүрээлэх юм. Гар урлал, газар тариалан, сүү, цагаан идээний болон бусад жижиг, дунд үйлдвэрлэл ахмадуудын дунд боломжийн хөгжиж. Хамтарч бүлэг болж ажиллахаас гадна зэргэлдээ сумынхаа ахмадын хороотой гэрээ байгуулан хамтран ажиллаж, туршлага солилцож байгаа нь олз. Ажиллаж чадаж байгаа хүмүүсийн ухамсар сэтгэхүй нь өөр…
“Монголын Үндэсний Давхар Даатгал” ХК-аас 10 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Эрсдэлд тэсвэртэй Монгол” чуулга, уулзалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо. Малын индексжүүлсэн даатгалаар энэ оны 10 сарын байдлаар зудад өртсөн даатгалтай 218 сумын 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон байна. Энэ нь тус даатгалаар олгосон түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр юм. Улсын хэмжээнд нийт малчдын 18 хувь нь Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг байна. Цаашид орон нутгийн удирдлага, малчдын дэмжлэгтэйгээр даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг энэ үеэр онцоллоо гэж ОБЕГ мэдээллээ.
Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ даргыг сонгох сонгуулийн санал хураалт есдүгээр сарын 27-нд болох төлөвтэй байгааг Киодо агентлаг эх сурвалжуудаасаа эш татан мэдээллээ. Ингэснээр Ерөнхий сайд бөгөөд тус намын дарга Фүмио Кишида есдүгээр сарын 24-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох боломжтой болох юм. Харин сонгуулийн кампанит ажил есдүгээр сарын 12-ноос эхлэн 15 хоногийн хугацаанд явагдана. Санал хураалтын товыг ойрын үед зарлах төлөвтэй байна. Хэд хоногийн өмнө Ф.Кишида хэлэхдээ, намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй, ерөнхий сайдын албан тушаалаас огцорно гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ нь ЛАН-д зориулан хандивын мөнгө босгох явцад санхүүгийн тайлангийн холбоотой дүрэм журмыг зөрчсөнөөс үүдэлтэй дуулиан дэгдэж, засгийн газрын нэр хүнд түүхэнд үзэгдээгүйгээр…
Улсын Их Хурлын өнөөдрийн (2024.08.16) чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” үнэт зүйлд нэгдэж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан гэдгийг онцоллоо. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтыг шийдвэрлэх, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хурдтай, зоригтой,…
ХҮН намын дарга, хамтарсан Засгийн газрын Шадар сайд Т.Доржханд уг нь либерал хүн шиг санагдсан. Энэ утгаараа популизмаас жинхэнэ хол байх ёстой шүү. Улстөр дэх поп дуучид Монголыг жинхэнэ балласан даа. ХҮН намын төлөөлөл, Боловсролын сайд П.Наранбаатар одоо л шинэчлэл гэж юу байдгийг харуулах ёстой шүү. Ардчилсан сонгууль нэрийн дор 30 жил боловсролын салбараараа тоглосны гайг та засаж чадах уу?! ХҮН нам шинэчлэгч нам юм бол популизмаас л татгалзах хэрэгтэй. Боловсролын салбар бол попорч болдоггүй онцгой салбар. Д.Дорж
“Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан өнгөрсөн жил ГУББГ-аас үзлэг шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан зөрчил илэрч байсан удаатай. Энэ онд ГУББГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран дахин үзлэг шалгалтыг зохион байгуулахад “Тэсо” группийн “Альфа зоне” төсөл зөрчлөө арилгаагүй, мөн “М-Си-Эс Проперти” ХХК-ийн хэрэгжүүлж буй Орчлон сургуулийн өргөтгөлийн талбайд борооны усны шугам хоолойг эвдэж, хөрсний ус ихээр шахаж байсан зөрчил илрээд байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Хан-Уул дүүргийн…
Автобусны жолооч нарыг өндөр цалинтай ажилд нь яаж сонгон шалгаруулж авдаг юм бэ? Цагдаагийн хамгаалалттай Ёслолын цэргийн цуваа нэгдүгээр эгнээгээр явж байхад 16…/ар талын 3 тоог нь харж амжсангүй/ дугаартай автобусны жолооч сигналдаад дайраад байх юм. Сахилга хариуцлага нь огт дээшлэхгүй бна! Автобусны жолооч нарын сигналаа балмадаар чарлуулж байгаагаас болж өндөр настай, бие муутай хүмүүс, нялх нярай хүүхдүүдийн эрүүл мэнд хохирч бна! Нэг дураараа тэнэг жолооч сигналаа орилуулснаас болж гудамжинд ээждээ тэврүүлээд явж байсан 3-хан сартай нярай хүүхдийн тархинд цус харвасан тохиолдол гарсан шүү дээ!!! Автобусны жолооч нарт хатуу хяналт тавих цаг болж! Өнгөрсөн сард 25 дугаар эмийн сангийн буудал…
Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд гардууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: Монгол Ардын Нам Ардчилсан Нам Үндэсний эвсэл Иргэний Зориг Ногоон Нам Бүгд Найрамдах Нам Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам Иргэний Хөдөлгөөний Нам Хөгжлийн Хөтөлбөр нам ХҮН Нам Ард Түмний Хүч Нам Үнэн ба Зөв Нам Ард Түмний Олонхийн Засаглал Нам Гэр Хороолол Хөгжлийн Нам ШИНЭ Нам Иргэдийн Оролцооны нэгдэл нам Сайн Ардчилсан…
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусна. Үүний дараа Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто замыг шинэчилнэ. Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгож, ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийхээр болсон юм. Геодези, Усны барилга байгууламжийн газрын…