Зохиогч: Admin

Тээврийн цагдаагийн албан хаагчид ганцхан шөнийн дотор 651 согтуу жолооч илрүүлжээ. Энэ бол зүгээр л гамшиг. Хамгийн аюултай нь баригдсан нь энэ л болохоос цаана нь хэчнээн олон жолооч нэртэй балмад этгээд бусдын амь насанд заналхийлж явааг хэлж мэдэхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж хэчнээн олон гэм зэмгүй хүн, хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, хохирсоор байгаа, хохирохыг таашгүй!!! Д.Дорж

Дэлгэрэнгүй

 Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна. Багануур орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +20-оос +22 градус дулаан байна. Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, +19-өөс +21 градус дулаан байна.

Дэлгэрэнгүй

Монголчууд амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорих нь жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ тухайн орон нутгийн уул овоонд сүслэн мөргөхдөө боов, чихрээс гадна мөнгө төгрөг өргөдөг гаж сүсэг бишрэлд улам бүр автаад байна. Уг нь уул ус, лус савдагаа аргадаж, хүндэлж байгаа л юм бол байгаль эхээ бохирлох нь буруу шүү дээ. Харамсалтай нь байгаль дэлхийдээ залбирч байж үүнийхээ эсрэг үйлдэл хийж байгаагаа ойлгож сэхээрч байгаа хүн ховор байна даа. Ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгтээ аль нэг уул овоонд тавих нь буян биш гэдгийг эрхбиш ойлгомоор юм! Аливаа улсын мөнгөн тэмдэгт бол хаа хамаагүй хаячихдаг хог биш гэдгийг эрхбиш ухаарах цаг…

Дэлгэрэнгүй

Грекийн Родос арал дээр тав дахь өдрөө үргэлжилж буй ойн түймэр суурин газруудад хүрчээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар, байгалийн гамшигт нэрвэгдсэн арал дээр жуулчид болон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Олон мянган жуулчныг зочид буудал, наран шарлагын газруудаас аюулгүй газарт аваачжээ. Аврах ажиллагаанд Грекийн арми, Эргийн хамгаалалтын албаныхныг дайчилжээ. Түймрийг унтраахад 200 гаруй гал сөнөөгч, 40 гаруй автомашин, 3 нисэх онгоц, 5 нисдэг тэрэг оролцож байна. Ням гарагт зарим бүс нутагт 45 хэм хүрч халах төлөвтэй байгаа бөгөөд хэт халууны улмаас гал түймэр гарах эрсдэл их байгааг эрх баригчид ард иргэддээ анхааруулжээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Зуны сар зургаа биш. Одоо энэ их хөлгүй найр наадмаа цэглээд ажил төрөлдөө анхаарая. Үндсэндээ 7 дугаар сарын 1-нээс хойш монголчууд амралтын уур амьсгалд шилжлээ. Хөдөө явсан, энэ тэндэхийн наадам хэссэн, амарч зугаалж, айраг архи эргүүлсэн дүр зураг одоо ид хүчээ авч байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатанд байна вэ? Наадмын дараа Ерөнхий сайд эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзаж санал бодлогыг сонсоход нөгөөдүүл нь хэцүүхэн л зүйл ярьцааж байсан. Хамгийн томоохонд тооцогддог “ДЦС-4”-ийн олон хүн нийгмийн асуудлаа голоод ажлаасаа гарцгаасан учир цаашдаа хүний нөөцийн хомсдолд орж мэдэхээр байгааг захирал нь нуугаагүй. Энэ бол жижиг асуудал биш. Эрчим хүч доголдоод…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийт зургаан удаа хуралдаж, 10 асуудлын хүрээнд хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын тус бүр хоёр төсөл, хяналт шалгалтын нэг тайлан, Байнгын хорооны тогтоолын хоёр төсөл, яам, агентлагийн гурван мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд анхны хэлэлцүүлгийн дөрвөн санал дүгнэлт бэлтгэж, хэлэлцэн буй асуудлуудаар 10 удаагийн уулзалт зохион байгуулсан байна. Мөн Япон улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах хэлэлцүүлгийг энэ оны тавдугаар сард Төрийн ордонд хийжээ. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж байна. Байнгын хорооны хуралдаанаар “Засгийн…

Дэлгэрэнгүй

И мартын нэг давхарт байдаг Солонгос хоолны газарт 30 гаруй насны хүүхэн орчноо мартан хэн нэгнийг байдаг чадлаараа хашгиран зандарна. Гайхсандаа харвал дөнгөж 19 насны орчим хоёр охины царай нь хувхай цайж айсан байртай дуугаа хураан зогсоно. Яавч бусдын өмнөөс буруу үг хэлэх охид биш байлаа. Олон нийтийн газарт байгаагаа үл тоож эрээ цээргүй авирлах дээрэнгүй хүүхэнд санаа зовсон шинж огтоос алга. Жуковын хөшөөний зүүн талд байх Ерөнхий боловсролын сургууль. Хүүхдээ авахаар ирсэн бололтой хоёр гурван хүүхэн дотогшоо оров. Улавч өмсөж орох ёстой гэж үүдний жижүүр шаардлага тавьсан боловч шавхайтай гутлынхаа мөрийг татуулан шууд дайраад орчихлоо. Эмэгтэй хүмүүсийн ухамсар ингэтлээ…

Дэлгэрэнгүй

Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт үйлчлэгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүүхнүүд хэнээс ч үл…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 19-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив “Нийслэлийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ. Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгав. 2023-2024…

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ММ агентлагт өгсөн ярилцлагдаа “ Амь наснаас үнэтэй амралт зугаалга гэж байхгүй. Агаарт гарч байхдаа архи уух, хөзөр тоглох зэргээс болж анхаарал сэрэмжээ алдсанаас болж хүүхдүүд нь усанд  эндэх тохиолдол гарч байгаа нь дэндүү харамсалтай. Гол усны түвшин татраагүй байна. Голын эрэг дээр хүүхдүүддээ тавих анхаарлаа сулруулснаас хүүхэд нь мөлхөж очоод усанд унасан тохиолдол гарсан. Дахин дахин хэлэхэд том хүмүүс өөрсдөө ч, хүүхдүүддээ ч тавих анхаарлаа бүү сулруулаач!” хэмээн анхаарууллаа.

Дэлгэрэнгүй