Зохиогч: Admin

Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх юм” гэсэн уриан дор тэмдэглэх гэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД-2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “ уриан доор тэмдэглэхээр болжээ.

Дэлгэрэнгүй

Хамас бүлэглэл Израйлийн хотуудад пуужингийн цохилт өгсөндөө холбогдуулан тус бүс нутагт дайны нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Гадаад харилцааны яам тус улсад байгаа Монгол иргэддээ хандаж сэрэмжлүүлэг хүргэлээ. Уг сэрэмжлүүлэгт “Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна. Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол ГХЯ-ны +976-83042222, Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408, Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу” гэсэн…

Дэлгэрэнгүй

Алт, мөнгөн эдлэлийн уран дархан, багш, Соёлын өв тээгч Н.Чимэддорж гуайтай уулзах хүсэлтээ утсаар хэлэв. “Маргааш өглөө манай гэрт хүрээд ирэх үү?” гэж байна. Би ч цаг алдахыг хүсээгүй тул үг дуугүй зөвшөөрлөө. Өглөө нь товлосон цагаасаа 5 орчим минут хоцроод хонхыг нь дарав. Эхнэр нь бололтой нүдэнд дулаахан, маш эелдэг эмэгтэй хаалгаа тайлж өгөв. Н.Чимэддорж  “Бид хоёр хотоос зайдуухан амьдарч байгаа. Сонины хүн ирнэ гэж дуулаад хотод ороод ирлээ. Та бүгдийн ажлыг хүндлэлгүй яахав” гэсээр угтав. Хөдөө орон нутгаар яваад тун саяхан ирсэн гэнэ. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан, тэгээд ч 70 нас хэвийсэн болохоор хол газар яваад ирэхээр…

Дэлгэрэнгүй

Монголын уул уурхайн 7 хоног-2023” чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци  хамтран зохион байгуулж буй чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш хэлэлцэх юм. Тухайлбал өрсөлдөх чадвараа тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах зэргийг хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлно. Чуулга уулзалтад 20 орчим улсын 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 3,000 гаруй төлөөлөл оролцож байна. Монгол Улсын…

Дэлгэрэнгүй

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын талаар хаалттай хуралджээ. Гэсэн хэдий ч шуурхай арга хэмжээ аваагүй байна. АНУ-ын зүгээс Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүнд хандан “ХАМАС бүлэглэлийн үйлдсэн аймшигт террорист халдлагыг” буруушаахыг шаардсан байна. АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вуд хэлсэн үгэндээ, олон улс орон ХАМАС-ын халдлагыг буруушаасан боловч зарим нь тэгсэнгүй гэжээ. Харин ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензя Associated Press агентлагт мэдээлэхдээ, халдлагыг ОХУ буруушаагаагүй гэж АНУ-ын тал үзэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна, энэ талаар би хэлсэн үгэндээ дурдсан, бид энгийн иргэд рүү чиглэсэн бүх халдлагыг буруушааж байна гэжээ. Мөн байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, олон арван жилийн турш мухардмал байдалд орсон хэлэлцээг сэргээх нь чухал байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Хятадын Байнгын төлөөлөгч Жан Жуний хувьд хуралдаан…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн…

Дэлгэрэнгүй

Израилын Батлан ​​хамгаалах хүчин (IDF) террорист ХАМАС бүлэглэлийн байгууламжуудад хариу цохилт өгөх тул Газын зурвасаас гарч явахыг энгийн иргэдэд хандан Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бямба гаргийн орой уриалжээ. Б.Нетаньяху мэдэгдэхдээ “Израилын төлөө, манай иргэдийн төлөө ХАМАС-аас өшөөгөө авах дайнд бид ялна. ХАМАС-ын үйл ажиллагаа явуулдаг бүх газрыг бид балгас болгон хувиргана. Газын зурваст амьдарч буй иргэдийг яг одоо тэндээс гар гэж хэлье, учир нь бид удахгүй Газын зурвасын бүх хэсэгт цохилт өгнө” гэсэн байна. IDF-ийн хэвлэлийн алба мөн их бууны цохилт, агаарын бөмбөгдөлтөөс өөрсдийгөө хамгаалахын тулд хоргодох байранд орохыг Газын зурвасын оршин суугчдад хандан араб хэлээр уриалжээ. Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Авихай Адрай мөн өөрсдийн аюулгүй байдлын үүднээс “оршин суугаа газраа нэн даруй орхих хэрэгтэй” гэж араб хэлээр…

Дэлгэрэнгүй

Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс өнөөдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус  хуралдаанаар хэлэлцэнэ. Гэмт хэргийг…

Дэлгэрэнгүй

Том шар нохой хөтөлсөн 18 орчим настай эрэгтэй хүүхэд байрны гадаа тамхи татсан шиг таахалзана. Цаанаас нь 3 хүрээгүй насны жаахан охин ээжийнхээ хамт гараад ирэв. Охин нохойноос айж байгаа нь илт. Нохой шүдээ ярзайлган уяандаа цовхчино. Зөрж өнгөрсөн 50-иад насны эмэгтэй “Чи нохойндоо хошуувч зүүлгээч” гэж хүүд хэлбэл өнөөх нь ядаж дуугүй байхын оронд “Чадахгүй” гэж ууртайгаар зандрав. Хэрвээ нохой нь хүүхэд ноцвол эзэн нь болох хүмүүжилгүй банди хүүхдийн эрх яриад зүгээр өнгөрөх үү? Тэжээвэр нохой хүүхдийн аминд хүрсэн тохиолдол хэд хэд гарсныг яагаад сануулахгүй байна вэ?! Энэ мэтчилэн хүүхдийн эсрэг балмад үзэгдэл болгонтой нийтээрээ хатуу тэмцье. Учраа мэдэхгүй…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо. Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна. Охиныг эрэн хайх ажиллагаанд холбогдох чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид, иргэд оролцож байв. Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. (Цагдаагийн ерөнхий газар)

Дэлгэрэнгүй