Дэлхийн цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 05-нд “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ. 2024-2028 онуудад дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.9 хэмийн хооронд хэлбэлзэх тухай эрдэмтэд тооцоолсон нь 1850-1900 онуудтай харьцуулахад өндөр дүн байгаа юм. Европын Холбооны Коперникийн цаг уурын албанаас энэ оны тавдугаар сар дэлхий дахинаа урьд өмнө байгаагүйгээр халсан сар болсон тухай энэ сарын эхээр мэдэгдсэн. Тавдугаар сарын дундаж температур нь аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад 1.52 градусаар өндөр. Харин сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ. Он гарсаар эрс тэс…
Зохиогч: Admin
Япон, Умард Солонгосын төлөөлөгчид тавдугаар сарын дундуур Монголд нууцаар уулзсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл өчигдөр мэдээлжээ. Улаанбаатар хотын ойролцоо болсон уг уулзалтад Японы нэг улстөрч, Умард Солонгосын гурван төлөөлөгч оролцсоны нэг нь тус улсын тагнуулын ерөнхий газартай холбоотой хүн байсныг Жүнан Илбо сонин хэд хэдэн эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна. Өчигдөр Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши сэтгүүлчидтэй Токио хотод уулзах үеэрээ дээрх мэдээний талаар мэдэж байгаа ч “асуудлын мөн чанар”-ын улмаас ямар нэг тайлбар өгөхөөс татгалзжээ. Хоёр улсын хооронд 1970-1980-аад оны үед Умард Солонгосын тусгай албадын хулгайлсан Японы иргэдийн асуудал хурцаар яригддаг. Умард Солонгосын дэглэм тагнуулын ажилтнууддаа япон…
Ээлжит 12 дахь удаагийн уулзалтаа Сонгинохайрхан дүүргийн 3,4, 26, 36, 8,9, 11, 28 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо хийлээ. Хүрэлцэн ирсэн иргэддээ МАН-ын мөрийн хөтөлбөрөөс хот, хөдөөгийн сэргэлт “20 минутын хот”концепцыг хэрэгжүүлэх реформ болон ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ үнийн өсөлттэй уялдуулан ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛЭХ бодлогыг танилцууллаа. Тус реформыг хотын иргэн хаана оршин суухаас үл хамааран гэрээсээ гараад 20 минутын дотор өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, нийгмийн болоод төрийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой хот төлөвлөлт гэж энгийнээр ойлгож болно. 2020-2024 оны хооронд Сонгинохайрхан дүүрэгт боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, дэд бүтэц болон Дэд төвүүдийг дагасан хамгийн их хөрөнгө оруулалт, хамгийн их бүтээн байгуулалтууд хийгдсэн.…
Хөвсгөл аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 586 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн талаар Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоймор нутгийн зон олонтой өнөөдөр /2024-06-13/ уулзах үеэрээ онцлов. УИХ-ын хаврын чуулганаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилж баталсан. Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан байх болно. Энэ бүгдийг цогцоор нь хэрэгжүүлэхэд УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй дараах хүмүүсийг багаар нь дэмжихийг уриалж, салбар бүрийн дуу хоолой парламентад төдийгүй улс орны…
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан эхэллээ. Хуралдаанаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө. БХБЯ болон НЗДТГ хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргасан. Тус үнэлгээгээр 1966 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр…
УИХ-ын сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлж, улс төрийн нам, хүчнүүд бие даагчид эхний алхамаа хийж эхэллээ. Хамгийн түрүүнд уриа дуудлагаа сонсгож, хөтөлбөрөө танилцуулж байна. Монгол Ардын Намын хувьд энэ удаагийн сонгуульд “Ард түмний ялалт” гэсэн уриатай орж байна. Уриа гэхээсээ илүү нэр үг шиг сонсогдоно. Олон түмнийг араасаа дагуулья гэвэл үйлдэлд дуудсан агуулгатай баймаар. Уг нь хэд хоногийн өмнө бүх л телевизээр цацагдаад байсан “Ард түмэн ялах уу? Авилгачид ялах уу?” гэсэн мэдэгдлийн агуулгыг илэрхийлсэн бололтой. Нэг мөсөн энэ үгээр л уриагаа хийсэн бол ойлгоход хялбар, агуулга төгс байсан ч юм билүү. Тээр жил 2000 онд МАХН сонгуульд орохдоо “Төрөө…
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон ястны өлгий Ховд аймгийн Ховд хотноо иргэд, сонгогчидтой уулзаж, 2024 оны УИХ-ын сонгуулийн онцлог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн талаар танилцууллаа. Мөн тэрбээр “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх сонгууль гэдгийг Ховд нутгийн зон олонд тодотгоод ардчилал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш. Ардчиллын үнэт зүйлээ авлигаар сольж, албан тушаалд нүдээ сохолсон хэн нэгэн хүний хувийн өмч биш. Түүнийг хамгаалах цайз ч биш. Ардчилал бол энгийн иргэнийг эрүүдэн шүүх…
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иймд: -Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх…
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн улстөрчид өчигдөр иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Би худал хуурмаг үзэгдэлтэй зогсолтгүй тэмцэнэ. Эхлүүлсэн ажлаасаа хэзээ ч ухарч няцахгүй үргэлжлүүлнэ. Ногоон автобусны сонсгол дээр нэг этгээд над руу энэ хулгайчийг алаад өгөөч гэж хашгирч байсан. Төрийн ордон дотор шүү. Эмийн мафитай холбоотой асуудлыг хөндөж тавих үед нэр бүхий хүмүүс намайг заналхийлсэн. Гэхдээ би тэр болгоноос айхгүй. Чанаргүй, хугацаа нь дууссан эм оруулж ирж өндөр үнээр шахдаг этгээдүүтэй хатуу тэмцэнэ. Эрүүл мэндийн яаманд шургалсан тэр нөхдүүдийн булхайг улам дэлгэнэ” гэсэн юм. Д.Дорж
Маргааш буюу 6 дугаар сарын 14-нд Цусны донорын Дэлхийн өдөр тохиож байна. Энэ талаар ЦССҮТ-ийн Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболдоос тодрууллаа. -Цусны донорын дэлхийн өдөр энэ баасан гарагт тохиож байна. Анх хэдэн оноос энэхүү өдрийг тэмдэглэдэг болсон бэ? – Анх 2005 оны 5 дугаар сард болсон Дэлхийн Эрүүл Мэндийн 58 дахь удаагийн Чуулга уулзалтын үеэр сайн дурын, авлагагүй цусны доноруудыг идэвхжүүлэх, тэднийг дэмжих зорилтыг олон улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд санал нэгтэйгээр дэмжиж, жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, гишүүн орнууд тусгай удирдамжийн дагуу бүс нутгийн хэмжээнд цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг…