Монгол Улсын хэмжээнд он гарсаар 11 дүгээр сарын 30-ны байдлаар 3967 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7926 хүний амь нас, 367,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Аюулт үзэгдэл ослын улмаас 298 хүн нас барж, 3524 иргэн бэртэж, гэмтэн, 1692 гэр, орон сууц, барилга эвдэрч, 858 гэр, орон сууц, барилга шатаж, 49,5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Гамшиг, ослын дуудлагын 71 хувийг гал түймэр, 18 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4,6 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3,5 хувийг биологийн гаралтай аюулт үзэгдэл, 0,4 хувийг…
Зохиогч: Admin
Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна. Нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар…
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Бид төмөр замын бүтээн байгуулалт, түүний ач холбогдлын талаар өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан. Гэвч энэ бүтээн байгуулалт аудит дүгнэлтээр маш их зөрчил, дутагдалтай гарчээ. Дүгнэлтийг зарим байнгын хороогоор хэлэлцсэн. Удахгүй УИХ дээр яригдах байх. Таны хувьд төмөр замын аудитын дүгнэлтийг нүүрсний сонсголоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр, суурь илэрхийлж байсан. Энэ байр сууриндаа хэвээрээ байгаа юу? -Тийм ээ. Монголчууд бид сүүлийн 10 гаруй жил алдагдсан боломжийн талаар ярьж байна. Нүүрсний хулгайд оролцсон, нэр холбогдсон эрх бүхий хүмүүс Монгол Улсын хөгжлийг хэдэн жилээр хойш нь шидчихэв. Энэ тухай өнөөдөр дахиад ярих нь. Мөн бидний яриад байгаа энэ олон хулгайн…
Дизелийн түлш тасарч, бензин колонкуудын ойролцоо машины урт дараалал үүсчээ. Хараал ерөөл урсгаж, дэмий л нэг төр засгийг зүхсэн залуучууд хаа сайгүй. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. “Шатахууны нийлүүлэлт тасалдаагүй, өдөр бүр ирж байна. Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангаж буй Багануурын уурхай, эмнэлгүүд зэрэг онцгой байгууллагуудыг шатахуунаар таслахгүй байхад анхаарч байна. Өвөлжилт хүндэрч байгаа баруун, зүүн аймаг руу ахиу шатахуун өгсөн нь Улаанбаатарт хомсдол үүсгэж байгаа. Гурав хоногийн дотор түлшний нийлүүлэлт хэвийн болно” гэлээ.
Цасан болон цасан шуурганы улмаас өнгөрсөн хоногуудад Хэнтий аймгийн Батноров суманд автомашинтайгаа цасанд суусан нэг дуудлагаар тус сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автоамашиныг татан гаргаж, зургаан иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Мөн Баянхонгор аймгийн Өлзийт суманд хоёр гэр нурсан дуудлагаар тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд ажиллаж, нурсан гэрийг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг суманд унасан 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана, Архангай аймгийн Цэцэрлэг суманд унасан 35 кВ-ын нэг тулгуур баганыг засварлан, цахилгаан эрчим хүчинд холбож, хэвийн ажиллагаанд оруулсан бол Ховд аймгийн Цэцэг…
2023 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу уг ойд зориулсан Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их Хуралдай” танхимд боллоо. Хүндэтгэлийн хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Зандашатар хэлсэн үгэндээ “Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах иргэний эрх бүрэн хангагдахгүй байна. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар доромжлон харилцаж, хууль бусаар мөрдөх ажиллагаа явуулж, ял шийтгэсэн баримт олон нийтэд дэлгэгдэж байсан. Гэхдээ энэ сүүдэр одоо болтол арилаагүй байна. Монгол Улс хүний үндсэн эрхийн үзүүлэлтээр 2017 онд 113…
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жил, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба байгуулагдсаны 30 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Парисын зарчим батлагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг өргөн дэвшүүлье. 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа…
Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний форум-2023” зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь хүн бүр эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байхыг хүн төрөлхтний язгуур зарчим болгосон байдаг. Монгол Улс 1992 оны ардчилсан Үндсэн хуулиндаа хүний эрхийг дээдлэх, өмчлөх эрхийг зөвшөөрөх, хүн бүр чөлөөт сонголт хийх эрхийг нээх зэргээр иргэний болон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхүүдийг баталгаажуулсан. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд хүний эрхийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх,…
АТГ-ын комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э нь 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А225 тоот захирамжаар “Фүжибит” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн, “Изий транспорт” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн 2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А249 дугаартай захирамжаар “Силвер титан интернэйшнл” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт…
Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт байрлаж буй Америкийн цэргийн албан хаагчдын тоог цөөрүүлжээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бичгээр мэдэгдсэнийг Цагаан ордон тус улсын хуулийн дагуу Конгрессын хоёр танхимын удирдагчдад илгээсэн байна. Тодруулбал, 2022 оны санхүүгийн жилд (тус улсад аравдугаар сарын 1-нээс эхэлдэг) 90 мянган цэрэг байсан бол 2023 оны санхүүгийн жилд 80 мянгад хүргэж бууруулжээ. “Манай холбоотнуудад дэмжлэг үзүүлэх, Оросын цаашдын түрэмгийллийг тогтоон барих зорилгоор АНУ-ын Зэвсэгт хүчний 80 мянга орчим цэргийн алба хаагчийг Европ дахь НАТО-гийн орнууд руу илгээж, байрлуулсан” гэж Америкийн удирдагч мэдэгджээ. Харин НАТО-гийн тэргүүлж буй Косово дахь тогтвортой байдлыг…