Ямар ч хот төлөвлөлтгүй, стандартын хэм хэмжээ зөрчсөн барилга, байшин энд тэндгүй овоорсон нь эргээд иргэдийн амь явах эрхийг зөрчиж эхэллээ. Ердөө уржигдар шөнө Дүнжингаравын ойролцоо газ ачиж явсан дэлбэрч ойролцоох орон сууц өртөж, олон хүн хөхөө өвлийн хүйтнээр орох оронгүй боллоо. Зам руу шахаж барилга барих газрын зөвшөөрөл өгснөөс болоод цаашид сөрөг үр дагавар их л гарах байх. Хамгийн гол нь зам руу шахаж барилга барих газрын зөвшөөрлийг олгосонд гол алдаа нь байгаа юм. Одоо энэ асуудлыг яаралтай шалгаж, эрсдэлтэй барилга байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авахгүй бол эмгэнэлт явдал нэгээр тогтохгүй шүү. Засгийн газар шатахуун түгээх станц, газ…
Зохиогч: Admin
БНАСАУ-ыг ажиглах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой дунд өндрийн тагнуулын нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэж эхэллээ гэж Өмнөд Солонгосын зэвсэг худалдан авах газар (DAPA) мэдээлжээ. Тус байгууллага Korean Air корпорац болон LIG Nex1, Hanwha Systems компаниудтай 2028 он хүртэл нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх 353 сая ам.долларын гэрээг 12 дугаар сард байгуулсан юм. Энэхүү төслийг 2008 онд эхлүүлсэн бөгөөд нисгэгчгүй онгоцыг 2022 онд зохион бүтээж дуусгасан байна. Эл нисгэгчгүй онгоц нь 10-12 метрийн өндөрт нисэх чадалтай, хоёр далавчны нийт урт нь 25 метр ажээ. Харин их биеийн урт нь 13 метр, өндөр нь 3 метр бөгөөд Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд 2027 онд хүлээлгэж өгөхөөр…
Хотын халтиргаа гулгаа мөн ч олон хүнийг гэмтлийн эмнэлэг бараадуулж байна. Өдөрт 103 хүн бэртэж гэмтсэн гээд бодохоор гамшиг нүүрлэсэн мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө. Ядаж байхад авто зам мөстсөн болохоор жолооч нар маш хариуцлагатай, ухамсартай байхгүй бол даанч болохгүй нь. Явган зорчигчид зам гарч явахад хар хурдаараа орж ирэх жолооч нар олон хүнийг амь нас, эрүүл мэндээр нь хохироож байна шүү дээ! Гялгар зам дээр тормоз гишгэлээ ч гулгаад л хүн мөргөнө гэдгийг мэдэхгүй хүн яаж жолоо барьж байна вэ? Улаанбаатар зочид буудлыг урд талын 4 замын уулзвар дээр ногоон гэрэл асч хүмүүс гарч явтал зогсч өнгөрөөх ёстой жолооч…
Xөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 67 километрийн зайд өнөөдөр буюу 24-ний 12:15:35 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ. Өмнө нь хэд хэдэн удаа тус аймгийн Хатгал, Ханх орчмоор газар хөдөлж, байшин барилгад цууралт өгч байсан юм.
Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд “Дүнжингарав” худалдааны төвийн урд гарсан осолтой холбоотойгоор НОК-оос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: -НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн гал унтраах ажиллагаанд УСУГ усаар ханган ажилласан. Одоогоор осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. 11 айлын 43 иргэнийг зочид буудалд байрлуулсан. Ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөнө. Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна. Хуулийн байгууллага тус газарт ажиллан, дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг дээр…
1990-ээд онд л Геодези зурагзүйн институтынхан Улаанбаатарт хот төлөвлөлт буруу тийшээ явах гээд байна гэж анхааруулж байсан гэдэг. Одоо авилга авч газрын зөвшөөрлийг баруун, солгойгүй өгсөний үр дагаварт бетонон ширэнгэ галд автах эрсдэл бодитой болжээ. Барилга хоорондын зай гэдэг амин чухал стандарт алдагдсан орчин хаа Улаанбаатарт хаа сайгүй. Алга дарам газар дээр 16 давхар барилгуудыг эгнүүлж барих зөвшөөрлийг хэн өгөв? Одоо энэ асуудлыг яаралтай авч хэлэлцээч, хотын даргаа. Х.Нямбаатар Хуульзүйн сайд байхдаа “Газрын наймаачид хотыг бетонон ширэнгэ болгосон. Шалгана, хариуцлага тооцно” гэж ярьж байснаа одоо хэрэгжүүл! Д.Лхагва
Туркийн парламент Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг мягмар гарагт баталлаа. Шведийг Умард Атлантын цэргийн эвсэлд элсүүлэх тухай протоколыг батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа санал хураалтад оролцсон парламентын 346 гишүүнээс 287 нь дэмжсэнээр уг баримт бичгийг баталжээ. Харин 55 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн бол дөрвөн гишүүн түдгэлзсэн байна. 2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украинд довтолсны дараахан Оростой ойрхон оршдог, хиллэдэг Скандинавын орнууд болох Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан билээ гэж Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ мэдээллээ.
БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага 2024.01.24-ний шөнийн 01:07 цагт онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан байна. Ослын улмаас 3 хүн амь насаа алдаад байна. Мөн онцгой байдлыг албан хаагч амиа алджээ. Газ тээвэрлэж явсан машин эргэлт хийдээ суудлын автомашинтай мөргөлдсөнөөс уг осол гарчээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний мэдээллийн системийн загвар боловсруулах “Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний процессын 10 урсгал болон ерөнхий системийн архитектурын зураглал” тайланд үндэслэн цахим систем хөгжүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон тус төслийг хэрэгжүүлэх компаний төлөөллүүд, төслийн зөвлөхүүд оролцсон уулзалтыг зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү хэлсэн үгэндээ төрөлжсөн асрамжийн газрын мэдээллийг хэрэглээнд оруулан дундын өгөгдлийн системийг бий болгон хөгжүүлэн ehalamj системд холбоход оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, богино хугацаанд үр дүнтэй…
Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллалаа. Тодруулбал, 25 байгууллагын 854 ажилтан албан хаагч тусгай зориулалтын 157 машин техниктэйгээр ажиллаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд нийт 82.5 тонн бодис, 137.5 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв. Түүнчлэн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 8331 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна. Одоогоор авто зам болон явган хүний зам, замын нуухны цэвэрлэгээ, хар…