Зохиогч: Admin

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээлэл хийлээ. Н.Учрал сайд танилцуулгадаа “Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг www.shilen.gov.mn д байршуулаад байна. “Шил” ажиллагааны хүрээнд өнгөрсөн тавдугаар сард хэн, хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газрыг 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтад хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтад орж байна.…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны наймдугаар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайЗасгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт,хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлын…

Дэлгэрэнгүй

70 гаруй насны эмгэн таяг тулан алхана. Гэтэл яг өмнө нь томоо гэгч машин замыг нь хаан зогсчээ. “Энэ чинь явган хүний зам биз дээ” гэж бусдад дуулдахаар бухимдан хэлээд яаж тойрч гарах билээ гэсэн шиг хэсэг харж зогсов. Хүйтэн байсан учир аргагүйн эрхэнд машиныг тойрч гарахаар шийдэв бололтой урагшаа алхав. Харамсалтай нь тэр машиныг тойрч гарахын тулд зайлшгүй машин зам руу орж таарлаа. Цаанаас нь нийгэмшээгүй жолооч хурдтай орж ирвэл яана гэж бодоод хурдхан шиг очоод “Эмээ би танд туслая” гээд балагт машиныг тойрч хэсэг яваад явган хүн рүү зам руу оруулж өгөв. Уг нь явган хүний зам дээр…

Дэлгэрэнгүй

Манай улс 2021 онд 721ш, 91230кг, 2022 онд 296ш 72567.72кг,  давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байна. Бид энэ удаа электрон тамхины орц найрлага болон олон улс болон манай улсад импортлох, худалдаалах эрх зүйн орчны талаар мэдээлэл авахаар Гаалийн төв лабораторийн шинжээч, Гаалийн улсын ахлах байцаагч Б.Мөнхцацралаас тодрууллаа.  -Электрон тамхины талаар товч ойлголт өгөөч, хэзээнээс хүмүүс хэрэглэх болсон бэ? -Электрон тамхийг 2003-2008 онд Хятадын эм зүйч Хон Лик зохион бүтээсэн. Энэ нь зайны бүрэлдэхүүн хэсгээс гадна шингэний уусмал бүхий зэвэрдэггүй гангаар хийсэн халагч хэсгүүдээс бүрдэнэ. Төхөөрөмжийг ажиллуулах үед зай нь халагч хэсгийг 3180С хүртэл халааж, тэр нь шингэнийг…

Дэлгэрэнгүй

УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа улам ойртож байна. Арван сар хүрэхгүй хугацаа үлдлээ. АН харин эвлэж амжаагүй л байна. Уг нь өмнөх хэдэн жилийг бодвол нэг даргатай, нэг тамга тэмдэгтэй болж авсан ч цаашаа явдаггүй ээ. АН-ын бүтэц зохион байгуулалттай холбоотой шийдлүүд гацаанд ороод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд ил явагдаж ирсэн зөрчлүүд далд хэлбэрт шилжчихээд байна.  Үүнээс болоод АН-ын дарга Лу.Гантөмөр ч томоохон шийдвэрүүд гаргаж чадахаа больжээ. Тэрбээр тамга атгасан, дарга нэртэй л сонгууль угтсан өдрүүдийг өнгөрөөж байна. Түүнд АН дахь фракцуудын “толгойлогч” нар хамгийн ихээр саад болж буй аж. “Хэрэв ингэвэл тэгнэ”, “Чамайг тэгвэл ингэнэ шүү” хэмээх…

Дэлгэрэнгүй

Халуун дулааны улирал үргэлжилж байна. Мэргэжлийн хяналтынхан хүнсний аюулгүй байдал, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, чанар эрүүл ахуйд шинжилгээ хийх ажилд онцгойлон анхаарахгүй бол хоолны хордлого цар тахлаас ч дутуугүй гамшиг дагуулна шүү! Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасан нь төрийн мэргэжлийн хяналтын албыг байхгүй болгосон гэсэн үг биш шүү дээ! Бүтцийг нь өөрчлөн зохион байгуулсан юм. Хүнсний аюулгүй бол Монгол хүний, Монгол Улсын оршихуйтай шууд холбоотой эмзэг асуудал! Нийслэл рүү орж ирж бгаа маханд хяналт, шалгалт байна уу? Лабораторийн шинжилгээний бичиг уг нь зайлшгүй байх ёстой. Махны үнэ нь тэнгэрт хадаад байдаг. Харин чанарын хувьд!!! С.Болд

Дэлгэрэнгүй

Орон сууцны өргөтгөлийн хүнсний дэлгүүр рүү орлоо. 30-аад насны хоёр залуу “300-хан төгрөг дутчихлаа. Наад архиа өгчихөөч” гэж касс эмэгтэйгээс шална. Нөгөөх нь “Үгүй ээ” гээд гүрийчихэв. Нэг нь над руу харснаа “Ах туслаач” гэв. “Наад хоёрынхоо тэр дутаад байгааг нь над дээр биччих”… Өдрийн халуунд архиндаа нэмж халуурсан хоёр бөөн баяр гарч одов. “500 хүрэхгүй төгрөг л дутсан байна ш дээ” гэж намайг илүү үг хэлбэл 40 гаруй насны касс эмэгтэй “Хор худалдаж авч байгаагаа мэдэхгүй юм даа. Ид хийж бүтээх ийм сайхан залуучууд амьдралаа ч, эрүүл мэндээ ч бодохоо больжээ” гээд уртаар санаа алдав. “Чиний зөв” гэхээс өөр…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Чуулган өндөрлөсөн энэ өдрүүдэд таны хувьд хаагуур, ямар ажил амжуулаад явж байна вэ? -Чуулган өндөрлөсний дараа Монголын эдийн засгийн форум амжилттай зохион байгуулагдлаа. Гадаадын 500 гаруй хөрөнгө оруулагч оролцон мэдээллээ авч, Монгол буцаад бизнесээ хамтарч хийхэд бэлэн гэдэг мессежийг авлаа. УИХ дахь цөөнхийн намын даргын хувьд форумд оролцож, аль ч нам Засгийн эрхэнд гарсан ба хөрөнгө оруулалтад урт хугацааны таатай бодлого явуулна гэдгийг мэдэгдлээ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг нам дангаар засаглах боломжгүй болсон. Цаашид улс төрийн намууд улсынхаа хөгжил, бодлого дээр хамтарч илүү тогтвортой Засгийн газар байгуулагдана…

Дэлгэрэнгүй

Энэтхэгт хүчтэй аадар бороо орсны дараа үер болж, хөрс нурсны улмаас 58 хүн амиа алдаж, олон хүн сураггүй болоод байгаа тухай тус улсын эрх баригчид даваа гарагт мэдээлжээ. Энэтхэгийн хойд нутгийн Химачал-Прадеш, Уттаракханд мужуудад хүчтэй аадар бороо олон хоногийн турш үргэлжлэн орсны улмаас автомашинууд урсаж, барилга байшин сүйдэж, гүүрүүд нуржээ. Тус улсад борооны улирлын үеэр үер болж, хөрс нурах нь түгээмэл бөгөөд ихээхэн хохирол учруулдаг. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тэдгээрийн давтамж улам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Химачал-Прадешт мужид гэхэд, сүүлийн 24 цагийн хугацаанд 50 хүн амиа алдсан байна. Тэдний ес нь мужийн нийслэл Шимла хот дахь хиндү шашны…

Дэлгэрэнгүй

Такси барилаа. 40 орчим насны эмэгтэй жаахан охиныхоо хамт халтуур хийж явна. Хамгийн аюултай нь гар утсаараа кино үзээд үе үе “ухаан алдах” нь даанч хэцүү. Тэсэлгүй “Өмнүүр чинь хүн орвол юу болохыг мэдэж байна уу?!” гэж асуувал хариу хэлсэнгүй. Ийм хүмүүс мөн ч олон бна даа! Зам тээврийн ослын улмаас 2019 онд 49 хүүхэд, 2020 онд 64 хүүхэд, 2021 онд 51 хүүхэд, 2022 онд 31 хүүхэд амь насаа алдсан байна. Хот, хөдөөгийн замд гарч буй ослын 90 гаруй хувь нь жолооч нарын буруугаас үйдэлтэйг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байгаа хэдий ч осол аваар мэдэгдэхүйц буурахгүй байгаа нь дэндүү харамсалтай…

Дэлгэрэнгүй