Зохиогч: Admin

“Парис 2024” чөлөөт бөхийн Олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо боллоо. Тэмцээнд манай улсын эрэгтэй 6, эмэгтэй 4 тамирчин ур чадвараа сорьсноос П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Олимпын эрхээ хүртлээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль авснаар Олимпын эрхээ аваад байсан билээ. Ингэснээр Парисын Олимпын чөлөөт бөхийн төрөлд Монголын 5 тамирчны эрх баталгаажив. Манай чөлөөт бөхийн баг тамирчид ирэх 5 дугаар сард Туркийн нийслэл Станбул хотноо Олимпын эрхээ хүртэх хамгийн сүүлчийн тэмцээндээ ур чадвараа сорих болно. Дашрамд дурдахад Монголын баг тамирчид одоогоор 6 спортын төрөлд Олимпын 13 эрх хүртээд байна. Монголын…

Дэлгэрэнгүй

Б.Булганы ярилцлага Э.Бат-Үүл рүү хатуухан чиглэсэн. Энэ нь Улсын баатарын таалалд нийцсэнгүй. Э.Бат-Үүл “Сталин, өөрийгөө Лениний залгамжлагч гэж харуулахын тулд Крупскаяг хамтрагчаа болгон хажуудаа авч явдаг байсныг дууриалган Чойбалсан Янжмааг бас ингэдэг байв. Х.Баттулга Булганыг мөн тэгэхнээ! Булганы, тавилттай ярилцлагаас,ямар их Зөвлөлт Оросын улстөрийн технологи харагдав аа?! Новшийн путлерүүд!” хэмээн уур бухимдлаа барьж ядан “тэсрэв”. Тэрбээр Б.Булганы байр суурийг Х.Баттулга болон Оростой  холбов. Х.Баттулгын цаана заавал Оросын ашиг сонирхол байдаг гэдэг хардлага нь бүр итгэл үнэмшил болтлоо гүнзгий шатанд орсон бололтой юм. Түүнээс бус “Э.Бат-Үүл 30 жилд юу хийсэн юм бэ? Оросыг муулж, хөшөө буулгахаас өөр юу ч хийгээгүй” гэсэн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг юм. Тодруулбал, тус байгууламж нь  1984 онд ашиглалтад орсон бөгөөд 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг байгуулсан. 1993 онд “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг Худалдааны төвийн хамт төрийн өмч давамгайлсан худалдаа, үйлчилгээний “Хишиг-Уул” Хувьцаат компани болгон шинэчлэн байгуулсан юм.  “Хишиг-Уул” ХК-ийн…

Дэлгэрэнгүй

“Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 36х12 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 05:32 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид галын тархалтыг 06:08 цагт зогсоож, 08:50 цагт бүрэн унтраалаа” гэж ОБЕГ мэдээлэв. Гал гарсны дараа очиж унтраах биш ээ, галын аюул гаргахгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажил зохиомоор байна! Зөвлөмж өгч, хяналт шалгалт хийхгүй бол энд…

Дэлгэрэнгүй

С.Зориг агсаны эхнэр Б.Булган 26 жилийн дараа анх удаагаа ярилцлага өглөө. С.Зориг агсаны эхнэр Б.Булган 26 жилийн дараа анх удаагаа ярилцлага өглөө. “Би гэрчийнхээ хувьд Содномдаржаа,Чимгээ нарын шүүх хуралд оролцох хүсэлт тавьсан боловч оролцуулаагүй” гэж Б.Булган ярив. Энэ хүмүүс биш гэж гэрчлэх байсан гэнэ. Тэрбээр мөн “Энэ хэргийг хэнд ч хамаагүй тохоод хаах сонирхол байгаад байсан. Элбэгдорж гэдэг хүнийг төрийн толгойд гарах бүр би шоронд ордог байсан” гэлээ. Мөн “Надаас болон миний хүүхдийн толгойноос нэг ширхэг үс унавал захиалагч нь Ц.Элбэгдорж, Б.Хурц нар шүү” гэж анхааруулах мэт хэлэв. Э.Бат-Үүл бол 30 жил Оросыг муулж, хөшөө буулгахаас өөр юу ч хийгээгүй,…

Дэлгэрэнгүй

Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний гулгалт үүссэн байна. Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Гал түймэр, гамшгийн удирдлагын газраас пүрэв гарагт мэдээлснээр, Эхимэ мужид зургаа, хөрш зэргэлдээх Кочи мужид нэг, Кюшү арлын Ойта хотод хоёр хүн гэртээ унаж бэртсэн аж гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

15 дугаар хороололд байх нэгэн эмийн санд ороод эмийн санч хүүхнээс эмийн чанар, үнийн талаарх сонсголоос юуг ойлгов гэж асуувал сонсохыг ч хүссэнгүй. Учир зүггүй өмнөөс олон юм яриад эхэллээ. “Тэр муу Чинбүрэн юу юм” ч гэх шиг. “Та ямар сонин хүн бэ? Энэ олон жил монголчууд чанаргүй өндөр үнэтэй эмэнд хордож ирсэн асуудал яригдаж байна шүү дээ. Эмийн мафи зөвхөн ашиг орлого л бодохоос Монгол хүний эрүүл мэндэд огт санаа тавьж ирээгүй байна” гэвэл өнөөх эмийн санч улам уурсаж “Чи бид хоёр улстөржөөд яадаг юм” хэмээн хэл амаар доромжлох аястай болов. Энэ хүнд мөн л орлого л чухал болохоос…

Дэлгэрэнгүй

Дөрөвдүгээр сарын 17-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин амь үрэгдсэн юм. Энэ талаар тухайн дүүргийн оршин суугчид болон талийгаач охины сургууль дээрээс сурвалжиллаа. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч: Хайлаастын энэ зам чиний харж байгаачлан хоёрхон эгнээтэй зам. Өвлийн улиралд ч осол аваар гарах нь бага. Саяхан орсон борооноор зам нь бага зэрэг эвдэрснээс бусдаар дажгүй. Осол гарсан уулзвар дээр өмнө нь осол гарч байхыг би лав үзээгүй. Пунцогцогчинлин хийдийн урд талын уулзвар дээр жолооч нар нэгэндээ хүлээцтэй хандчих л хэрэгтэй байгаа юм. Туслах зам талаас нь…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөлөөгчид Бүгд Найрамдах Австри Улс (БНАУ)-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын парламентын төлөөлөгчид БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын парламентын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджичтэй уулзаж, хоёр талын яриа хэлэлцээ хийлээ. Уулзалтын үеэр БНАУ-ын Үндэсний Зөвлөлийн гишүүн, тус Зөвлөл дэх Австри-Монголын бүлгийн дарга Эва Эрнст-Жиеджич өнгөрөгч онд Монгол Улсад хийсэн айлчлалаа үр дүнтэй болсныг тэмдэглээд, түүний урилгыг хүлээн авч, айлчилж буй Монголын парламентын төлөөлөгчдийг тавтай зочлохыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан өнгөрсөн 60…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно” гэдгийг онцлов. Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томиллоо.…

Дэлгэрэнгүй