2004 оны сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдож байсан Батын Батбаатар 2016 оны сонгуульд АН-аас жийгдэж билээ. Тухайн үед АН-ын дарга байсан З.Энхболд түүнд тойрог өгөөгүй юм. Үүнд шарлахсан тэрбээр Ж.Батзандангийн үүсгэн байгуулж байсан Иргэний хөдөлгөөний намд элссэн. Гэхдээ дараахан нь ИЗНН-ын даргаар сонгогдож билээ. Өнөөдөр тэрбээр “Иргэн хүнийхээ хувьд надад нэг гуйлт байна. Монгол Ардын нам, Ардчилсан намаас бусад улстөрийн 35 намаас нэгэн зүйлийг гуйж байна. Энэ бол улстөрийн 35 намыг нэгдэхийг гуйж байгаа юм. Энэхүү гуйлтаа улстөрийн 35 намд өөрийн биеэр хүргэж өгнө. Улстөрийн 35 намыг нэг болохыг гуйж байна. Урьд нь багц багцаараа, гурав гурваараа нийлж, нэгдэж явсан.…
Зохиогч: Admin
Говь-Алтай аймгаас Улсын аварга малчин 10, Хошой аварга малчин, Аварга саальчин, Аварга тариаланч нар тодорлоо Засгийн газрын хуралдаанаар 2023 онд ажил хөдөлмөрөөрөө хошуучилсан, мал сүрэг, тариалангийнхаа чанарт анхаарсан малчид, тариаланчдаа тодруулаад байна. Энэ жил Говь-Алтай аймгийн – Төгрөг сумын Цагаанхайрхан багийн малчин Г.Энхтөр “Улсын хошой аварга” малчин боллоо. Мөн – Халиун сумын Чацран багийн малчин Б.Бум-Эрдэнэ – Баян-Уул сумын Хүйсийн говь багийн малчин Ш.Батболд – Бугат сумын Биж багийн малчин Р.Ширчинням – Тонхил сумын Тамч багийн малчин С.Мөнхбат – Чандмань сумын Талын шанд багийн малчин Д.Гүнчиг – Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Ц.Өрнөхбуян – Шарга сумын Хамтын хүч багийн малчин…
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр…
Хятадын Эрээн хотоос дуураймал савлагаатай архи, виски ихээр орж байгаа учир хуурамч архи, вискинд хордохоос сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа. Өдөрт 200-300 ширхэг хуурамч архи, виски хилээр нэвтрүүлэх оролдлого гарч байгаа бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй согтууруулах ундаа авахгүй байхыг, хэрэглэж болохгүйг анхааруулав! Сар шинийн баяраар архи бэлэглэх, гарал үүсэл нь тодорхойгүй виски, коньяк, цагаан архи хэрэглэхгүй байхыг уриалж байна.
Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэм”-ийг Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 448 дугаар тогтоолоор баталсан. Энэ дүрмээр даатгуулагч, хүнийг ирүүлэхгүйгээр, цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан. Мөн “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны А/04 дүгээр тушаалаар байгуулсан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай цахимаар мэдээлэл солилцох асуудлаар техникийн хурал, хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа…
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 14 аймгийн 49 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 136 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Говь-Алтайн Дэлгэр, Тонхил, Алтай, Завханы Идэр, Тэлмэн, Архангайн Цахир, Тариат, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Баянхонгорын Баянлиг, Бөмбөгөр, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Булганы Рашаант, Дундговийн Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Адаацаг, Өмнөговийн Булган, Манлай, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0.35-1.05 г/см3 хүрч төмөр буюу шилэн…
Энэ оны нэгдүгээр сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн билээ. Б.Энхбаяр Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Сая болсон томоохон осол аваарын шалтгаан нь явж явж газрын авлига дээр тулж очсон. Иймэрхүү осол нийслэл хотын хувьд давтагдаж болзошгүй эрсдэл өндөр байна. Манайх шиг хот дотроо аюултай ачаа бараа тээвэрлэдэг хот дэлхийд ховор. Тур тусмаа орон сууцны хорооллууд, үйлчилгээний…
Монгол Улсын хэмжээнд 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 130 иргэн энх тунх амьдарч байна. Эдгээр өндөр настнуудын 22 (17 хувь) нь эрэгтэй, 108 (83 хувь) нь эмэгтэйчүүд бөгөөд насаар нь авч үзвэл 100 настай 40 хүн, 101 настай 28 хүн, 102 настай 28 хүн, 103 настай 14 хүн, 104 настай 9 хүн, 105 настай 7 хүн , 106 настай 3 хүн, 107 настай 1 хүн байна. Дашрамд дурдахад дэлхийн хамгийн өндөр настан болох Ямайк улсын 117 настай Мариа Бранис Морера өдгөө энх тунх амьдарч байна. (Үндэсний статистикийн хороо)
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх” ажлын удирдамжийн дагуу 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд нийт 46 аж ахуйн нэгж, байгууллагын Байгаль орчны тухай хууль, Агаарын тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд холбогдох дүрэм, журам, стандартыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийгээд байгаа юм. Тус ажил 2024 оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд Ажлын хэсэг дүүргүүдийн Засаг…
Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааны ногдол ашиг иргэдийн данс руу шилжиж эхэллээ. Гэхдээ тэр жилийн комун гэдэг шиг ковидын үеэр иргэн бүрт тараасан 330.000 төгрөгний нэлээдгүй хэсэг нь архинд зарцуулагдсан дүр зураг энэ удаад мөн л давтагдав. Ялангуяа захын хорооллын 8 нэрийн дэлгүүрүүдийн архи хэдхэн цагийн дотор дууссаныг бодоход монголчууд нийгэмших болоогүй нь харагдаж байна. Хотын төвийн хэдэн баар савны орлого өмнөх өдрүүдийнхээс эрс нэмэгдсэн нь сая тараасан мөнгөний зонхилох хэсэг нь юунд зарцуулагдсаныг төвөггүй хэлээд өгнө. Ногдол ашиг бол халамж биш. Монгол Улсын иргэн бүр Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч бүр хуулийн дагуу ногдол…