Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр 2023 оны долоодугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотоос мордов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Монгол Улсын Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Томас Крехан нар үдэн мордуулав.
Зохиогч: Admin
Ногоон гэрэл аслаа. 14 орчим насны охин зам гарахаар урагшаа алхав. Гэтэл нэгдүгээр эгнээнээс хар өнгийн “Приус-20” машин баруун гар тийш нэлээд хурдтай эргэлээ. Охинд бараг тулаад зогсов. Ноорхой саравчтай малгайтай, хүйтэн царайтай жолооч залуу цонхоороо “Новш минь машин хардаггүй юм уу” гэж чангаар хашгиран уурсав. Хүүхдэд зам тавьж өгөхийн оронд хэл амаар доромжилж байгаа тэр жолооч өөрөө хүн үү, араатан уу? Настай эмээгийн “Чи дүрмээ бариач” гэх үгийг уур омогтоо баригдсан өнөөх “жолооч” тоосонгүй, хурдаа улам нэмээд алга болов. Охины буруу огт байхгүй. Тэр гарцаар, гэрлэн дохиогоороо л гарахаар явж байсан. Ийм тохиолдолд мөргүүлсэн бол жолоочийн 100 хувь буруу.…
Архи, тамхины хор хөнөөл хувь хүнээс гадна нийгэмд маш их учраас л улс гүрнүүд энэ хорт зуршилтай аль болох тэмцсээр ирсэн. Хар тамхины сөрөг нөлөөтэй бол бүр ярих ч юм байгүй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Тийм учраас өсвөр үе, залуучуудыг аливаа хорт зуршлаас хол хөндий байлгах нь эцэг, эхчүүдээс гадна төрийн үүрэг байх ёстой. Манай улсын хувьд архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ дунд сургуулийн сурагчдын дунд ч байгаа нь яах аргагүй сэтгэл түгшээх хэмжээний бодит аюул занал юм. 20 хүрээгүй байж архи, тамхи хэрэглээд сурчихсан хүүхдийн ирээдүйг яагаад ч гэгээлгээр төсөөлөх боломжгүй. Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ өсвөр үе, залуусын…
Автобусны буудал юм уу, халтуурчдын дураараа зогсож, авирладаг орчин юм уу? Цагдаагийн машинаас ч айж байгаа шинж алга. Хууль дүрмийг ягштал мөрдүүлээч! Энэ чинь өөрийн гэсэн бичигдсэн болож бичигдээгүй дүрэмтэй нийслэл хот шүү дээ!!! Том оврын автобус карма руугаа шахаж зогсох боломжгүйгээс хүний амь нас хохирох хэмжээний осол гарах эрсдэл байгааг яагаад тоохгүй байна вэ?! Тээврийн цагдаа автобусны буудал дээр зогссон жолооч нарын эрхийг хасна гэж анхааруулсан ч нийгэмшээгүй жолооч нэртэй дураараа этгээдүүд үл тоож байгаа нь эмгэнэлтэй. С.Болд
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Украины сөрөг давшилттай холбоотой хатуухан мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан хийлээ. Д.Медведев “НАТО-гийн дэмжлэгтэй Украины сөрөг давшилт амжилттай болж, манай газар нутгаас авлаа гэж төсөөлөөд үз. Хэрвээ тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр сонголт бидэнд үлдэхгүй. Өөр ямар ч хувилбар байхгүй. Тиймээс бидний дайснууд манай дайчдын амжилтын төлөө залбирах ёстой. Тэд дэлхий дахинд цөмийн түймэр асаахгүйн төлөө тулалдаж байгаа юм” гэж байр сууриа илэрхийллээ.
Беларусьт байрлаж байсан “Вагнер” цэргийн хувийн компанийн 100 гаруй хөлсний цэрэг Польш, Литвийн хилийн ойролцоох Сувалки зурвас руу шилжиж байгаа бөгөөд цагаачдын дүрээр хил нэвтэрч, тогтворгүй байдал үүсгэж болзошгүй гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравиецки мэдэгджээ. Беларусь ба Калининград мужийн хоорондох Сувалки зурсвас руу шилжиж буй хөлсний цэргүүдийн хөдөлгөөн Беларусийн Гродно хотын ойролцоо ажиглагджээ. Польшийн Ерөнхий сайд эдгээр мэдээллийг авсан эх сурвалжийг тодорхой хэлээгүй байна. “Хөлсний цэргүүд Беларусийн хилийн цэргийн дүрэмт хувцас өмсөж, хууль бус цагаачдыг Польшийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах эсвэл өөрсдөө цагаачдын дүрээр хил нэвтэрч, тогтворгүй байдал үүсгэж болзошгүй” гэж Моравецкий мэдэгджээ. Польшийн Ерөнхий сайд нөхцөл…
70 гаруй насны эмгэн таяг тулан алхана. Гэтэл яг өмнө нь томоо гэгч машин замыг нь хаан зогсчээ. “Энэ чинь явган хүний зам биз дээ” гэж бусдад дуулдахаар бухимдан хэлээд яаж тойрч гарах билээ гэсэн шиг хэсэг харж зогсов. Хүйтэн байсан учир аргагүйн эрхэнд машиныг тойрч гарахаар шийдэв бололтой урагшаа алхав. Харамсалтай нь тэр машиныг тойрч гарахын тулд зайлшгүй машин зам руу орж таарлаа. Цаанаас нь нийгэмшээгүй жолооч хурдтай орж ирвэл яана гэж бодоод хурдхан шиг очоод “Эмээ би танд туслая” гээд балагт машиныг тойрч хэсэг яваад явган хүн рүү зам руу оруулж өгөв. Уг нь явган хүний зам дээр…
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадам өнөөдөр эхэлж байна. Энэхүү түүхт ойн хүрээнд эрийн гурван наадмаас гадна “Хантайшир” спорт цогцолборын нээлт, эрдэм шинжилгээний хурал, “Хурд” хамтлагийн тоглолт зэрэг соёл урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдох аж. Гэхдээ аймгйн төвийн зам засварын ажил бүрэн дуусч амжилгүй баяр наадамтайгаа золгосон байна. Ц.Цог
Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэт хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц. Тун харамсалтай. Монгол хүн золбиншин зэрлэгшсээр буйн цаад шалтгаан, нөхцөл бий. Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн “Хүн” болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болов, монгол хүн. Хэрвээ анзаарвал, нийгэмд байсхийгээд дэгддэг сенсаци улс нийгэмд хийгээд монгол хүнд тулгарсан асууудлуудыг, оюун санааны хоосрол, зан чанарын эвдрэл, харилцаа хандлагын төлөв, тун олон асуудлуудыг тусган харуулж байдаг. Саявтар дэгдсэн ээлжит…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрис-ын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад 2023 оны 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харрис-тай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлохоор төлөвлөж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг Америкийн Нэгдсэн Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс…