Зохиогч: Admin

Самданнямын Мөнхчулууныг иргэд мэдэх болсоор нэлээд хэдэн жил өнгөрчээ. НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргад өөрийнхөө нэрийг хурлын заалнаас дэвшүүлж ялалт байгуулж байлаа. Энэ цагаас эхлэн тэрбээр олон нийтийн анхааралд анзаарагдам орж эхэлсэн юм. Түүнээс гадна байр сууриа оновчтой тод илэрхийлж чаддаг учраас түүний хэлсэн үг иргэдэд шуурхай хүрдэг. Энэ утгаараа ч нийгэмд богино хугацаанд танигдсан гэхэд болно. Хамгийн гол нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын даргаар ажиллаж байхдаа үүрэгт ажлаа яг хууль номын хүрээнд ягштал хэрэгжүүлэх гэж хичээсэн нь олон нийтийн сэтгэлд ямар нэг байдлаар хүрсэн билээ. Одоо тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын Холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Европын Холбооноос үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг зудын хүндрэлтэй тулгарч буй 1850 өрхөд хүргэх юм. Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган Баасан (2024.03.15) гарагт нээлтээ хийнэ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж, 18.2-д “…ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ” гэж тус тус заасан байдаг. 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна. Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот”, “Засаглал, хууль эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөх юм. Форумд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд, эрдэмтэн, судлаачид оролцож, дээрх сэдвүүдийн хүрээнд тулгамдаж буй асуудал, боломж, шийдлийн талаар хэлэлцэнэ. Тухайлбал, “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” сэдвийн хүрээнд хотын эрчим хүч, дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид эрчим хүчний найдвартай байдлыг хэрхэн…

Дэлгэрэнгүй

Хавар ирлээ. Цас мөс ч хайлж байна. Хүмүүс ч хувцсаа нимгэлж эхлэв. Гэхдээ урин дулаан болоод ирэхээр Улаанбаатарчуудад нэг асуудал нэмэгддэг. Тэр бол дугуй, мотоцикль, скүүтер унасан залуусын “довтолгоо” юм. Энэ хотод дугуйн албан ёсны зам тун ховор. Явган хүний замаар дугуйчид нь дураараа давхилдаж хүүхэд, хөгшингүй мөргөж гэмтээх болсон. Хамгийн харамсалтай нь нүүр амаа баглаж хар хурдаараа давхих дугуйчид хүн мөргөж унагаачихаад босгож өгөөд, эмнэлэгт хүргэх нь бүү хэл зугатаагаад алга болдог. Дугуйнд ямар улсын номер дугаар гэж байх биш мөргүүлж гэмтсэн хүн хохироод өнгөрөх тохиолдол олон. Нүүр амаа халхалсан этгээдүүдийг хайж олж илрүүлэхэд амаргүй нь ойлгомжтой. 2023 оны…

Дэлгэрэнгүй

“…Цаст уулсын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна” гэдэг. Уг нь энэ чинь “…Нас явж, хүч чадал буурдаг нь орчлонгийн жам” гэсэн санаа байгаа юм. Ер нь том, гүн ч үг л дээ. Гэхдээ АН-ыг харахаар дээрх үг тохирч буух боллоо.  АН бол Монголын улс төрийн хоёр том намын нэг мөнөөс мөн. Энэ үнэн. АН яаж ч хуваагдаад ойр төсөрдөө улс төрийн шинэ хүчин гарч ирээд, эрэмбийг нь “нэг, хоёр”-оос буулгах хэцүү. Бас л үнэн. Монголын намуудын дээрээсээ хоёрт бичигддэг. Төрийн эрх барьж явсан. 24 жилийн түүхтэй нам шүү дээ. Гэхдээ АН үнэхээр арчаагүй байна. Хоёр сонгууль дараалан ялагдаад л бараг…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал болж тэднийг гэм буруутайд тооцлоо. Тэдний нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 40.000 сая төгрөгөөр торгох ял оноов. Шүүхийн энэхүү шийдвэрийн дараа З.Энхболд “Эрдэнэс Тавантолгойг”-н орд газрыг Хятад, Монголын хамтарсан компанид өгөөгүйн төлөө надад өс санаж ял оноолоо. Энэ ялыг шүүх биш улстөр эдийн засгийн бүлэглэл оноож байгааг Монголын ард түмэн мэдэж аваарай” хэмээсэн юм.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөнтэй холбогдуулан нөөцийн үхэр, хонины махны үнийн дэмжлэгийг нэг кг тутамд 700 төгрөгөөр тогтоож батлагдсан төсөвтөө багтаан олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо. Махны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэх, өрсөлдөөнийг хязгаарлах, үнийн хөөрөгдөл бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нөөцийн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үе шатанд чанар, аюулгүй байдлын хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар долоон аж ахуйн нэгж үхрийн мах 1902.0 тонн, хонины…

Дэлгэрэнгүй

Автобусанд хижээл насны хоёр эмэгтэй хоорондоо ярилцана. Нэг нь “Энэ Нямбаатар тэнэг байхаа. Автобусанд хүний толгой тоолох юм гэнэ” гэвэл нөгөөх нь “Харин тийм. Ямар ашиг байдаг юм бол? Шал дэмий юм хийж байх юм” хэмээн мэдэмхийрэв. Ганц хотын дарга биш нийслэлийн бүхэл бүтэн газар, хэлтэс хүний толгой тоолдог төхөөрөмж сууриулах нь зөв гэж үзчихээд байгааг мань хоёр эмгэн огт ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа илт. Зүгээр л хийж байгаа ажлыг харлуулж байвал санаа нь амардаг гаж сэтгэлгээ ахмад настнуудын дунд ч бий болчихож. Залуусын хувьд бүр яриад ч хэрэггүй. Нийтийн тээврийн алдагдал их байгаа нь мөнгөө төлдөггүй зорчигчдоос гадна…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2024 оны 1, 2 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн авлига, ашиг сонирхлын шинжтэй өргөдөл, гомдол болон нийтийн албан тушаалтны ХАСХОМ, ХАСУМ-ийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллав. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан давхар ажил эрхлэлтийн хязгаарлалтыг хэрэгжүүлээгүй “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Н”, салбарын хууль тогтоомжийг зөрчиж бусдад давуу байдал бий болгосон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн…

Дэлгэрэнгүй