УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Гишүүдийн ирц ч 80 гаруй хувьтай байлаа. Гэвч УИХ-ын гишүүдийн кноп нэгэн зэрэг ажиллахаа больж, чуулган аргагүйн эрхэнд завсарлав. Техникийн саатал УИХ-ын дарга Г.Занданшатарыг ихэд ундууцуулсан бөгөөд “Техникийн гэнэтийн саатлыг санаатай хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэхээс аргагүй байна. Техникийн хэлтсийн дарга ажилдаа анхаар” хэмээн хатуухан анхааруулсан юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар зориудаар техникийн саатал учруулж, УИХ-ын чуулганы үйл ажиллагааг гацаахад хүргэсэн нь оргүй биш бололтой. УИХ-ын Тамгын газрын техник үйлчилгээ хариуцсан дарга нь ч байхгүй байгаа аж. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтийг төсөлд тусгагдсан байгалийн баялагтай холбоотой зүйл заалт дээр хоёр хуваагдаад байгаа гишүүдийн зөрүүтэй байр сууриас улбаатай үйлдэл гэж хардах ч хүн байгаа аж.
Д.Бат