УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болдын нэр дэвших эрхийг 4 жилээр хассан билээ. Хоёр гишүүн асуудалд хүлцэнгүй хандсангүй шууд л намаасаа гарсан. Улмаар бие дааж нам байгуулахаа зарласан билээ. АН-аас өрх тусгаарласан гишүүд ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ нэртэй нам байгуулж анхдугаар хурлаа Төрийн ордонд хийжээ.
Хурлаараа намын үзэл баримтлал, дүрмээ баталлж, намын даргаар Ж.Батзанданг сонгосон байна. Уг намд одоогоор бие даагч гишүүн С.Жавхлан элссэн бол УИХ-ын гишүүн А.Сүхбатын ах А.Батсүх элссэн байна.
С.Бат