Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх сарын 30-нд товлогдсон билээ. Уг сонгуульд өрсөлдөх намууд ч СЕХ-д бүртгүүлж, батламжаа гардаж авсан. Хэдийгээр судлаач Д.Ганхуяг ҮХЦ-д маргаан үүсгээд байгаа ч нөхөн сонгууль хойшлохгүй нь бололтой.
Намуудын хувьд энэ сарын 28-ны дотор нэр дэвшигчээ тодруулах ёстой. Өнөөдөр МАХН-ын чуулган хуралдаж Н.Энхбаярын нэрийг дэвшүүлсэн байна. АН-ын хувьд Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарын нэрийг дэвшүүлсэн. Харин МАН одоогоор нэр дэвшигчээ тодруулаагүй байна. Нөхөн сонгуульд намын дарга У.Хүрэлсүх хүч үзэх нь бараг л тодорхой болов уу.
Б.Болд