УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, АТГ-ын даргад нэр дэвшсэн З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшсэн Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжив. АТГ-ын шинэ удирдлагуудын томилгоог маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа гишүүдийн асуултад хариулахдаа “Хууль бусаар баяжих асуудлыг иргэдийн мэдээлэл дээр тулгуурлаж шалгана. Өнөөдрийн нөхцөлд албан тушаалтнуудын орлогын мэдээллийг нь аваад байгаа. Зарлагыг нь авахгүй байгаа. 1 сая төгрөгийн цалинтай байж 5 сая төгрөгийн хэрэгцээтэй бийлэгжүү байдлыг шалгана. Энэ бүхнийг иргэдийн мэдээлэл, бусад эх сурвалжаар олж авна. Иймэрхүү байдлаар ажиллана гэж бодож байна’ гэлээ.
С.Болд