“Сант Марал” төвөөс судалгаа явуулж улстөрчдийн рейтингийг тогтоожээ. Топ улстөрчдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга удаалав. Энэ хоёр хүний рейтинг тогтвортой байгаа нь харагдлаа. Харин гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дөрөвдүгээрт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, тавдугаарт МАХН-ын дарга Н.Энхбаяр, зургадугаарт БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар оржээ.
Долдугаарт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, наймдугаарт УИХ-ын гишүүн С.Жавхлан, есдүгээрт МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, аравдугаарт АН-ын дэд дарга Р.Амаржаргал нар нэрлэгджээ.
С.Болд