Бага насны хүүхдийг гол усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Он гарсаар 19 иргэн усны ослоор амь насаа алдсаны хоёр нь хүүхэд байжээ. Энэ зун бороо хур элбэг байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулсан бөгөөд иргэдийг асуудалд хэнэггүй байж болохгүйг сэрэмжлүүлж байна.