АН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн зөвлөх О.Баасанхүү “Бид хүн ярихгүй хөгжил ярья, нам ярихгүй бодлого ярья гэдэг уриатайгаар сонгуульд өрсөлдөж байгаа. Энэ утгаараа хэн нэгнийг харлуулах сонирхолгүй байна. Бид харлуулъя, үнэн байдлыг нь хэлье гэвэл чадна. Жишээ нь, 10 дугаар тойрогт 4 ждүчин, нэг төсвийн хулгайч, нэг бэлгийн гаж донтон байна гэж зарлаж болно. Гэхдээ тийм балай юм ярихгүй шударга л өрсөлдөе гэж байхад нүүрсний хулгайч Амундра гэдэг нөхөр МАН-ын пиарыг хийж байгаа юм байна. Тэдний багийнхан зохион байгуулалттайгаар бүх харлуулах гүтгэлгийг хийж байна. Ийм ноцтой зүйлүүд хийж байхыг бодоход МАН ялагдахаас айж байна. МАН явуургүй аргаар өрсөлдөгчөө харлуулж байгаа учраас бид Ерөнхийлөгчид хандан “Монгол төрийн тэргүүн та нэн яаралтай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж эсвэл хууль хяналтынхныг цуглуулаад сонгуульд оролцож байгаа бүх намд тэгш үйлчил гэж хэлж өгөөч. Тэгэхгүй бол хуулийн байгууллага зөвхөн эрх баригчдад үйлчилж байна гэдэг хүсэлт тавьсан” гэлээ.
О.Баасанхүүгийн хувьд анх Н.Энхбаярыг өмгөөлөн гарч ирсэн бөгөөд тэр хүний ачаар УИХ-д хоёр ч удаа сонгогдож байсан билээ. Харин дараа нь үнэнч даргаа муриж АН-ыг бараадсан юм. Ямартаа ч тэрбээр татаастайгаа харуулж бөөн алалцаан дунд АН-аас нэр дэвших мандат өвөртөлсөн. Түүний хувьд Б.Хурц, Т.Бадамжунай нар дээр халамцуу орж олон сая төгрөгийн асуудал ярьсан бичлэг тарж хэсэгтээ л хэл ам татлаад авсаныг хүмүүс мартаагүй.
Д.Дорж