Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж буй хүнийг эргэж очлоо. Улавчгүй болохоор тасаг руу оруулахгүй гэнэ. Мэдээж эмнэлгийн орчин шүү дээ.
“Тэгэлгүй яахав, дуудаад уулзая” гээд үүдэнд нь хүлээв. Гэтэл нэг ахимаг насны өвгөн гадуур гуталтайгаа шууд яваад орчихлоо. Би тэсэлгүй “Эмчлүүлэгчдийн өрөө рүү гадуур гуталтай орж болохгүй” гэвэл өөдөөс муухай харснаа би энд хэвтэж байгаа хүн гэж настай хүнээс гарамгүй хахир дуугаар өгүүлэв.
“Тэр нь хамаагүй. Та гадагшаа гарсан бол гутлаа сольж улавчтай орох ёстой” гэвэл хүлээж авах нь бүү хэл тоостой гутлаа чирсээр өвчтөний өрөө рүү орлоо. Настай хүмүүс ийм байхаар залуучууд нь яах болж байна вэ?
Д.Дорж