АН-аас УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт нэр дэвшсэн С.Баярцогт СЕХ-ны босгыг давж чадалгүй хасагдлаа. Авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан бол сонгуульд өрсөлдөх хууль зүйн боломжгүй. МАН эрх барьж байгаа Сонгуулийн тухай хуульд ийм заалт оруулчихсан юм. Энэ нь С.Баярцогтоос гадна Н.Номтойбаяр зэрэг хэд хэдэн хүнд үйлчиллээ.
АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын хувьд нам дотроо хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан нь бас нөлөөлсөн гэж үзэж болох талтай. Х.Баттулга тэргүүтэй түүний эсрэг бүлэглэл АН-д харьцангуй нөлөөтэй байж чадсан бөгөөд санасандаа хүрэв бололтой. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа С.Баярцогт нарыг шүүхээр яллуулсан гэдэг ойлголт түгээмэл бий. Хамгийн гол нь тэрбээр нам дотроо ч, сонгогчид дотор ч дэмжлэг муутай нь харагдлаа.
Д.Дорж