Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх М.Мөнхжаргал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шударгаар сонгуульд өрсөлдөе, зарчимтай байя, авлигатай тэмцэе гэж байнга ярьж байгаа. Энэ үгэндээ хүрээрэй гэж хэлье. АН-аас шударга сонгууль явуулая гэж уриалж байя. Яагаад гэвэл шударга зүйл ажиглагдахгүй байна. Тухайлбал, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатарт цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа. Учир нь 1000 оюутны тэмцээн зохиох үеэрээ тус бүрт нь 100.000 төгрөг тараасан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газрын гишүүд мөнгө тараагаад явбал бүх намын шинэ нэр дэвшигчдэд боломж гарахгүй. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд дайчилж, дарамталж байгаа талаар шударга төрийн албан хаагчид мэдээлж байгаа. Тийм учраас МАН-д хандаж шударгаар өрсөлдөе гэж уриалж байна, бас шаардаж байна” гэлээ.