Ахуйн хүрээний архидалт улам л цар хүрээгээ тэлсээр…Өвөл болохоор орц хонгил бараадаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг архичид дулааны улиралд бөөн бөөнөөрөө хэлхэлдэн гудамжийг эзэгнэдэг. Бүр хүүхдийн тоглоомын талбайд хээв нэг эзэн сууж, тамхины иш, архины шилээр бохирлодог. Тэдний хагалсан шил, шээж бузарласан газарт бяцхан хүүхдүүд тоглож өөрсдийгөө эрсдэлд оруулж байна.
Хүүхдийн дэргэд архи уувал 300,000 төгрөгөөр торгох хууль хаана хэрэгжиж байна вэ? Цаг дулаарч хүүхэд болгон гадаа тоглож байна. Гэтэл тэдний дэргэд архидаж байгаа хүмүүст хэн. арга хэмжээ авах вэ? Цагдаа нар байн байн эргүүл хийж хяналтгүй архидаж байгаа хүмүүст арга хэмжээ авдаг болмоор байна!
Д.Дорж