Монгол бол байгалийн хийн төвлөрсөн системгүй улс. Ахуйн хүрээнд ч албан байгууллагын хэмжээнд ч газ хэрэглэх туршлага, соёл хомс. Энэ үүднээсээ газны хэрэглээндээ алдаа гаргаж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна. Харамсалтай нь орлого ашиг хөөсөн янз бүрийн компаниуд газыг хүссэн хүнд нь дуртай хэмжээгээр нь хяналтгүй худалдан борлуулдаг явдаг арилсангүй. Yүнд хяналт тавьдаг төрийн байгууллага ч гэж алга!
Уг нь 3 давхараас дээш давхар орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог боловч хэнэггүй, ухамсаргүй, харанхуй хүмүүс үл тоож бусдын амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна! Нэг л баллонтой газ дэлбэрвэл тэр орон сууц нурахдаа тулна шүү дээ!
Удаан хэрэглэсэн төмөр баллонтой газыг одоо хэрэглээнээс хасах цаг болжээ! Холбогдох байгууллагууд үүнд хяналт шалгалт хийхгүй бол маргааш юу хүлээж байгааг хэн ч таашгүй. Дараа нь эмгэнэл илэрхийлээд өнгөрдөг байдлыг одоо даруй зогсооё!
Д.Дорж