АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр “Энэ удаагийн сонгууль бол зөвхөн АН-ын сонгууль биш ээ. Монголын ардчилал байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль юм.
Тойрогт нэр дэвшигчдээ гаргаж ирэхдээ дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт зэргийг харгалзсан. Жишээ нь, Х.Баттулгыг бид ялагдаагүй Ерөнхийлөгч гэж үзэж байгаа учир нэр дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж үзэж байгаа учир Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн” гэв. Гэхдээ АН-ын даргын энэ байр суурь гадаадад байгаа хүний дургүйцлийг хүргэх нь дамжиггүй.
Д.Дорж