Жилдээ ганц тохиодог автомашингүй өдөр өнөөдөр тохиож байна. Хотын төвөөр хүүхдээ дагуулж тааваараа зугаалсан хүмүүс олон байна. Гэхдээ дугуй, цахилгаан дугуй, скүүтэр унасан залуус явган алхах хүүхэд, хүмүүст халтай байна.
Хүүхэд нь дураараа гүйх ч нөхцөл алга. Хойно, урдаас нь мөргөчих шахам давхих дугуйчид, скүүтэрчид машины аюулыг санагдуулмаар эрсдэлтэй байна шүү!
Энэ өдөр дугуй, скүүтэрийг ч хориглоё. Эс бөгөөд хүүхэд багачууд, настайчууд, эрүүл чийрэг залуус ч хар хурдаараа давхилдах дугуйчдад мөргүүлж бэртэх аюул бодитой байгааг холбогдох албаныхан анхаарна уу!
Д.Дорж