2024 оны 5 дугаар сарын 24 буюу өнөөдөр өглөөний 09:36 цаг. МУБИС-ийн уулзвар дээр тээврийн цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж байлаа. Явган зорчигчид гарцаараараа гарч явав. Гэтэл жолооч нар дуут дохиогоо балмадаар чарлуулж эхэллээ. Сүүлийн жилүүдэд 20-хон секундын тэвчээргүй жолооч нар албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн үйл ажиллагааг эсэргүүцэж ийм солиотой авир гаргадаг болоод байгаа юм.
Суурин соёл иргэншлийн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрмийг мэддэггүй увайгүй, бүдүүлэг харанхуй, нийгэмшээгүй хүмүүс уулзвар болгон дээр дуу дуугаа авалцан сигналаа удаанаар орилуулж, нийгмийн стресс бухимдлыг улам нэмэгдүүлдэг боллоо. Яаралтай таслан зогсоох цаг болжээ.
Өндөр настай, бие муутай иргэн, нялх нярай хүүхдүүд тэдний уур бухимдлын золиос болж байна шүү дээ! Бас Монголыг гээд зориод ирсэн жуулчдад дахиж ирэх сэтгэгдэл төрөх үү? Нутагтаа буцаж очоод Монгол гэдэг улсыг маань л муугаар ярина гэдгийг тэвчээргүй, соёлгүй, арчаагүй жолооч нэртэй оркууд хэзээ ойлгох вэ?!
Д.Лхагва