Сүүлийн үед өвөрмөц чанга дуу гаргадаг мотортой мотоцикль залуусын гангараа болоод байна. Гэхдээ тэртээ тэргүй дуу чимээ нь стандартаасаа хэтэрсэн Улаанбаатарын хувьд бас нэг гамшиг нэмэгдсэн гэсэн үг.
Гудамжаар явж байгаа хүмүүс цочиж, түүнээсээ болоод уурсан бухимдаж байна. Ялангуяа настайчууд, хүүхдүүд, бие муутай хүмүүст туйлын халгаатай байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах цаг болжээ.
Сүүлийн хэд хоног агаарын хэм +30 шүргэж байна. Ийм халуунд хачин муухай чанга дуутай мотоцикль унасан залуус хэд хэдээрээ сүлжилдэн даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүсийн. аминд хүрэхээр байна шүү! Өөрөө л сагсуурч кайф авч байвал бусад хүмүүсийн эрүүл мэндэд ямар хор хохирол учрахыг толгой хоосон мотоцикльчид ухаарахгүй байна!
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад иргэдийн амгалан тайван байдалд маш сөргөөр нөлөөлдөг учраас чанга дуутай мотоцикль унахыг аль хэдийг хориглосон шүү дээ. Юм үзээгүй монголчууд л эрх чөлөө гэдгийг буруугаар ойлгочихоод аль хоцрогдсон юм болгоныг хэрэглэх юм даа!
Д.Дорж