Эцэг, эхчүүд, багш нараа! Хүүхдүүдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихгүй бол сүүлийн үед сошиал орчин дахь элийрэл балайрал, эрээ цээргүй үзэгдэл газар авлаа шүү! Хүн гэдэг ухамсарт амьтан чинь зэрлэг адгуус биш шүү дээ! Хүний нийгмийн үнэт зүйл, соёл иргэншлийн мөн чанарт захирагдах нь хууль бөгөөд зарчим. Энэ бол хүн төрөлхтний оршин тогтнох үндэс юм. Бүх шатны сургуульд уран зохиолын хичээлийн цагийг нэмж, хүүхэд, залуусын сонирхолыг сонгодог зохиол руу чиглүүлмээр байна.
Ард түмнийг соён гэгээрүүлэх, нийгмийн ухамсрыг эрүүлжүүлэх бодлого хөсөр хаягдсаны үр дагавар их л хатуу бууна даа!!! Угаасаа горыг нь амсаад хэдийнэ эхэлсэн! Нэгмөсөн оройтоогүй дээрээ том, багагүй, дээр, дооргүй ухаар!!!!
Насанд хүрсэн хүмүүс ээ! Улс эх орны ирээдүйг бодооч ээ! Чиний хүүхдийн хүмүүжил, төлөвшил, үзэл бодлоос өөрийнх нь болоод энэ улсын хувь заяа хамаарна!
Д.Лхагва