Б.Баярмаа гэгч эмэгтэй сошиал сүлжээ ашиглан өөрийн нүцгэн бичлэг, зургийг бусдад худалдан борлуулсан билээ. Тэрбээр энэ үйлдлээрээ 70.000.000 төгрөг босгосон гэдгээ мэдэгдсэн. Олсон мөнгөнөөсөө зуданд нэрвэгдсэн малчдад хандив өргөсөн гэж байгаа. Тэгвэл түүний энэ үйлдэл нь Зөрчлийн тухай болон Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчсөн учир цагдаагийн байгууллагаас Б.Баярмааг шалгаж эхэлсэн байна.
Юутай ч сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ёс бус агуулгатай бичлэг, зураг нэмэгдэх хандлагатай байгаа тул эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавихыг анхааруулж байна.