АН-аас хийсэн хэвлэлийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаж уул уурхайн асуудал хариусан сайд Ж.Ганбаатарыг огцруулах санал оруулах нь зөв гэж үзсэн. Эрхэм сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан ч боловч харамсалтай нь, өнөөдөр шатахууны нийлүүлэлт хэвийн болсонгүй. Тийм хариуцлагагүй мэдээллээс болж, ард иргэд маш их хор хохирол амсч байна. Салбарын сайд Засгийн газраа ч, ард иргэдийг ч хуурсан учраас өнөөдөр нөхцөл байдал хүндэрлээ. Сүүлдээ Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөн хяналт тавьж, шатахуун ачсан автомашиныг хянана гэдэг зүйл ярьж байна. Ийм ядуу арга ядсан төрийн бодлого явуулж байгаа учраас сайд Ж.Ганбаатарыг яаралтай огцруулахаар аргагүй боллоо. Бид өнөөдөр огцруулах шаардлагаа Ерөнхий сайд хүлээлгэн өгсөн” гэлээ.
Д.Дорж