Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг мэдэгдлээ. Ямартаа ч өвлийн ид хүйтнээр цахилгааны хязгаарлалт хийх аюул холдож магадгүй нь. Гэхдээ манай улсын хувьд эрчим хүчний шинэ эх үүсвэрээ маш яаралтай шийдэхээс өөр гарц үлдсэнгүй дээ. Сүүлийн 30 жилд хангалттай улстөржлөө, хангалттай хувьдаа завшлаа. Харин улсын зүрх болсон эрчим хүчний хараат байдлаас гарах талаар санаачилгатай, тууштай, зоримог ажил хийсэнгүй. Энэ өвлийг ингээд давлаа гэж бодоё. Өвөл дахиад болно. Дараа дараагийн он жилүүдэд яах вэ?
Д.Лхагва