Өчигдөр БЗД-ийн 13 дугаар хороо Офицерын тойргийн Эм Ай Юу сургуулийн гарцан дээр эмэгтэй жолооч 8-32 насны гурван хүнийг мөргөж ноцтой осол гаргажээ. Гурвын гурван хүн шүү дээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Сүүлийн үед жолоогоо тавьчихаад хоёр гараараа гар утсаа бариад явдаг хүмүүс маш олон болсон. Замын хөдөлгөөнд оролцож байж видео колл хийдэг гээд боддоо. Автобусны жолооч жолооныхоо хажууд дэлгэц байрлуулчихаад кино үзээд явахыг харлаа. Халтуур хийдэг эмэгтэй жолооч гар утсаараа тоглолт үзээд явахыг үзлээ. Жолооч нарын гар утасны хэрэглээ ослын нэгэн шалтгаан болжээ! Нэг хором алдахад л хүний амь хохирно шүү дээ! Холбогдох газрууд яаралтай арга хэмжээ ав!
Э.Бал