Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэнд эзэмшүүлсэн баримт ил болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өглөө. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийн бодлогын гол цөмд үндсэн гурван асуудал бий. Тэдгээр нь:
-Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал
-Үндэсний аюулгүй байдал
-Ард түмний үндэсний эв нэгдэл юм.
Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх учиртай байгууллагуудыг яаралтай ажиллуулж, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна. Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө” хэмээлээ.