Түгжрэл бага, зам харьцангуй чөлөөтэй байлаа. Автобус ч нэгдүгээр эгнээгээрээ саадгүй явж байв. Гэтэл хоёрдугаар эгнээнээс жижиг тэрэг баруун гар дараад ороод ирлээ. Автобусны жолооч тормос гишгэсэн ч жижиг тэргийг мөргөчихөв. Ажилдаа яарсан хүмүүс хараал зүхэл болцгоон автобуснаас бууцгаалаа. Харин 60 хол гарсан насны өвгөн жижиг тэрэгний жолооч бүсгүй рүү элдвээр дайрч, улмаас цохиод авлаа. Нөгөөх нь цагдаа дуудна шүү хэмээн тэнхээ мэдэн чарлав. Гэтэл өвгөн бүр уурсаж “Чамайг алчихна шүү” хэмээн дайрлаа. Сэтгэцийн хувьд хэвийн бус нь илт. Дайны хажуугаар дажин гэгчээр өөр нэг халамцуу өвгөн “Гичий минь аятайхан явж сур” гэж ирээд зодоонч өвөөтэй хүч хавсрав. Зарим ахмад хүмүүсийн биеэ авч яваа байдал, ухамсар сэтгэхүй мөн ч дор оржээ. Ахмад хүмүүс нь ийм байхаар залуучууд нь яах болж байна даа!
Иргэн Б.Амар /БЗД/