Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Нээлттэй сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж, хуралдааныг удирдан явуулж байна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 168 хүнийг гэрчээр дууджээ.
Өнөөдрийн сонсголд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан бүрэн эрх нь түтгэлзсэн “Ажнай” гэх Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар ирж мэдээлэл хийж, асуултад хариулж байгаа бол гэрчээр дуудагдсан Ц.Элбэгдорж гадаадад явж байгаа учир оролцох боломжгүй гэдэг хариулт өгсөн байна.
Д.Дорж