Энэ чинь одоо юу болж байна вэ? Автобусны жолооч жолооныхоо дэргэд видео дэлгэц байрлуулчихаад үзээд явах юм. Замын хөдөлгөөнд оролцож явахдаа ингэж болдог юм уу? Хүний амь нас, эрүүл мэнд ийм хямдхан болчихсон юм уу? Тэр автобус компани нь, Нийтийн тээврийн газар нь юу бодож байна вэ?!
Жолооны ард гар утсаар ярихыг хориглодог. Яагаад гэвэл осол аваар нэг секундээр бус долиор хэмжигддэг. Гэтэл гар утаснаас илүү аюултай дэлгэц байрлуулчихаад мэдээ, кино үзээд явж байгаа нийтийн тээврийн жолооч нарыг хардаг юм байна. Хүний амь нас хариуцаж яваагаа ойлгодоггүй, тоодоггүй ийм балмад үзэгдэл байж болох уу? Яагаад дэлгэц байршуулж өгсөнөө нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компани нь тайлбарла!
Д.Лхагва