Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод болсон Сүнсний баярт оролцсон хүмүүсээс 151 нь амиа алджээ. Сүнсний баярыг тэмдэглэхээр Сөүл хотын гудамжинд хэдэн арван мянган хүн цугларч байсан гэж орон нутгийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга Ёнхап агентлагт ярьжээ.
Гал түймэртэй тэмцэх албаны дарга Чой Сон Бум мэдэгдсэнээр ослын улмаас 151 хүн амиа алдаж, 82 хүн шархадсан байна.
Албаныхан юунаас болж ийм олон хүн нас барах болсон талаар шалгаж байгаа хэвээр байна. Хүмүүс олноор бөөгнөрсөн орчинд нь хий алдагдаагүй, гал гараагүй” гэж тэр нэмж хэлжээ. Гэрчүүдийн мэдээлснээр шөнийн зугаа цэнгээний алдартай гудамжинд баяр тэмдэглэсэн олон арван мянган хүн Хамилтон зочид буудлын ойролцоох нарын гудамжид чихэлдэж, шахцалдан үймсэнээс ийнхүү аймшигт осол болсон бололтой.
Хэрэг явдал болсонтой холбогдуулж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол үндэсний гашуудал зарлалаа гэж CNN мэдээллээ.