Даваа гарагийн өглөө Оросын зүгээс Киев хотод цохилт өгсөнийг Украины дээд албаны хүн мэдэгдэв. Тэрээр барууны холбоотнуудад хандаж агаарын довтолгооноос хамгаалах илүү дэвшилтэт систем нийлүүлэхийг хүсчээ.
Украины агаарын цэргийн хүчин даваа гарагийн өглөө эрт Украины өмнөд болон зүүн хэсэгт Иранд үйлдвэрлэсэн Камиказе хэмээх нисгэгчгүй олон онгоцыг устгасан гэж мэдэгдэв.
“10 дугаар сарын 17-ны 03:30-06:50 цагийн хооронд өмнөд хэсэгт 15 нисгэгчгүй онгоц, зүүн хэсэгт гурван далавчит пуужинг устгасан. Одесс мужид зургаан нисгэгчгүй онгоц, Николайев мужид таван нисгэгчгүй онгоц устгагдсан” гэж Украины агаарын цэргийн хүчнийхэн мэдээллээ.
Украины Ерөнхийлөгч Зеленскийн ярьснаар ОХУ Иранаас 2400 Камиказе онгоц захиалсан байна. Нисэгчгүй онгоц нь нарийн чиглүүлэгч пуужин зөөх чадвартай бөгөөд ойролцоогоор 50 кг (110 фунт) даацтай юм байна.
Өнгөрсөн долоо хоногт Оросууд Украины цахилгаан шугам сүлжээнд халдлага үйлдсэний улмаас эрчим хүч тасалдаад байна гэж CNN мэдээллээ.