Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Засгийн газарт дараах чиглэлийг өгчээ:
Үүнд,
1. Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр агуулгатай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх.
2. Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр 20 хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
3. Архи, согтууруулах ундаанд ноогдох онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийг байгуулах чиглэлд зарцуулах.
4. Төрийн болон орон нутгийн төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа албан ёсны арга хэмжээ, хүлээн авалтад өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг бүрэн хориглох.
5. Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах замаар нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх.