Тайванийн Батлан хамгаалахын сайд асан, генерал Чиу Куо Чэн өнгөрөгч долоо хоногт 2025 он гэхэд БНХАУ Тайваньд бүрэн хэмжээний дайралт хийж магадгүй гэдэг сүрт таамгийг дэвшүүлжээ.
Тэрбээр энэхүү гайхалтай мэдэгдлээ Тайванийн баруун өмнөд хэсэгт Хятадын олон тооны байлдааны нисэх онгоц тэнгэрт эргэлдсэний дараа хийжээ. Гэхдээ шинжээчид Хятадын зүгээс Тайвань руу ойрын хугацаанд дайрах магадлал багатай гэж үзэж байгаа аж.
Бээжин хамгийн сүүлд агаарын маневр хийсэн ч Тайванийн нийслэл Тайпей хотод амьдрал хэвийн үргэлжилж байна. Олон нийт халдлагад өртөх аюулын талаар төдийлөн санаа зовдоггүй байна гэж CNN мэдээллээ.