Жил бүрийн 5 дугаар сарын сүүлчээс 6 дугаар сар дуустал хэрэглээний халуун ус тасардаг. Засвар хийх гэж тэр л дээ. Энэ зун ч гэсэн дулаан хангамжийн шугамд засвар хийх ажлын график батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, халуун ус 7-14 хоног тасарна гэсэн үг. 2017 оны зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийх талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Энэ зун харин жишиг ёсоор халуун ус хязгаарлаж, засвар үйлчилгээ хийх ажээ.
Засварын үеэр дулааны сүлжээнд 0 зогсолт хийгдэхгүй тул таслах хаалтуудыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан шөнийн бригад байгуулан ажиллаж, графикт хугацаанаас өмнө дуусгахаар төлөвлөжээ.
Засвар хийх хуваарь: