Зохиогч: Admin

Түгжрэл ихтэйгээс хүмүүст алхахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэгээд ч урин дулааны улирал эхэлсэн болохоор тааваараа алхах сонирхолтой иргэд ч байна. Харамсалтай нь улаанбаатарын нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс эрс өөрчлөгдөж, эрсдэл нэмэгджээ. Хаа сайгүй дугуй унаж ухаан мэдрэлгүй давхилдсан хүүхэд, залуус…Дээр нь цахилгаан дугуй гэдэг аюул бодитой эрсдэл үүсгэж байна. Бас скүүтэрийн хэрэглээ ялангуяа хүүхэд, настайчуудын эрүүл мэнд, амь насанд заналхийлж эхэллээ. Хотод дугуйн зам гэхээр орчин ховор болохоор дугуйчид, скүүтэрчид явган хүний замаар хээр хөдөө явж байгаа юм шиг баримжаагүй давхиж байгаад хэн хүнгүй анхаарал хандуулахгүй бол таныг, таны хүүхдийг өнөөдөр биш ч маргааш том аюул хүлээж байна! Европын өндөр…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07:00 цагт 1900 орчим санал авах байр нээгдсэнээр Литва улсад ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль бол тус улс тусгаар тогтнолоо зарласнаас хойших 8 дахь удаагийн сонгууль бөгөөд үүнтэй зэрэгцэн давхар иргэншлийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явагдаж байна. 2 сая 889 мянган хүн амтай Балтийн энэ бүгд найрамдах улсад 2 сая 385 мянган хүн санал өгөх эрхтэй байгаа нь 2019 онд болсон сонгуультай харьцуулахад саналын эрхтэй иргэдийн тоо 99,7 мянга буюу 4 хувиар буурчээ. Литвийн Ерөнхийлөгчийг шууд нууц санал хураалтаар 5 жилийн хугацаагаар сонгодог. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 40-өөс дээш настай байх, мөн уг…

Дэлгэрэнгүй

Турк улсын Станбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан нар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Парисын олимпын дэвжээнд Монголын чөлөөт бөхийн найман (эмэгтэй 5, эрэгтэй 3) тамирчин зодоглох бөгөөд манай улс өнөөдрийн байдлаар олимпын 17 эрх аваад байна. ПАРИСТ ЗОДОГЛОХ МОНГОЛ УЛСЫН БӨХЧҮҮД Эмэгтэй 50 кг: Д.Отгонжаргал 53 кг: Б.Хулан 62 кг: П.Орхон 68 кг: Э.Дэлгэрмаа 76 кг: Э.Даваанасан Эрэгтэй 65 кг: Т.Тулга 86 кг: Б.Бат-Эрдэнэ 125 кг: М.Лхагвагэрэл БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО

Дэлгэрэнгүй

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд ажиллалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх…

Дэлгэрэнгүй

Улаанбаатарын энэ хүнд хэцүү асуудал өнөөдөр л үүссэн юм биш. Сүүлийн 30 жил хуримтлагдан, улмаар даамжирсаар яваад “хүнд өвчин”-ий хэлбэрээр илэрч байна. Ямар ч нам гараад, ямар ч мундаг сүрхий хүн ч хотын дарга болоод өргөс авсан мэт илааршихгүй. Бодлогогүй, сэтгэлгүй явж ирсэний гай ингэж гарч байна! Өнөөдрийн иргэдэд илүү хүндээр тусч байна! Төвлөрөлийг сааруулна гэж хэчнээн жил ярив? Үр дүнгээ өгөөгүй. Хот руу чиглэсэн нүүдэл огт багасаагүй. Дагуул хот байгуулна гээд л хөөрцөглөөд байсан. Хаана байна вэ? Их, дээд сургуулиудыг хотоос гаргана гэж миний мэдэхийн 20-иод жил ярьж байна. Үлгэр болоод дуусах шив. Одоо зөвхөн зоригтой, шийдэмгий арга хэмжээ…

Дэлгэрэнгүй

2024 оны 5 дугаар сарын 09-нд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн нээлт Монголбанкинд болсон юм. Уг арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон парламентын гишүүд, энэхүү реформд нэгдсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархлаа илэрхийлье” хэмээн зориуд тодотгосон. Засгийн газрын тэргүүний хэлсэн үгнээс үзвэл АН-ын зүгээс Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг дэмжсэн гэсэн үг. Харин Ц.Элбэгдорж энэ хуулийн эсрэг байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тодруулбал “Энэ бүр Монголын дон дээр суух хэрээ боллоо шүү. Бидэнд…

Дэлгэрэнгүй

Михаил Мишустинийг ОХУ-ын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолын төслийг Төрийн Думын өнөөдөр болсон нэгдсэн хуралдаанаар баталжээ. Уг шийдвэрийг парламентын доод танхимын 375 гишүүн дэмжиж, 57 гишүүн түдгэлзсэн байна. Одоо тогтоолыг ОХУ-ын Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нэг долоо хоногийн дотор холбооны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын бүтцийн талаарх саналаа Ерөнхийлөгчид танилцуулах ба хоёр долоо хоногийн дотор шадар сайдууд, холбооны засгийн газрын сайдуудыг /хүчний байгууллагуудын удирдагчид ба Гадаад хэргийн сайдаас бусад/ Төрийн Думаар батлуулахаар танилцуулна. Харин парламентын доод танхим нэг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд шийдвэрээ гаргах ёстой. Тус танхимын спикер Вячеслав Володины хэлснээр, 13-ны өдөр буюу даваа гарагт депутатууд Засгийн газрын шадар…

Дэлгэрэнгүй

Нийтийн эзэмшилийн талбайд дур мэдэн барилга барьж байгаа үзэгдэлтэй хотын дарга эвлэрэхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр “Бид өнгөрсөн даваа гарагт БЗД-ийн 13-р хороонд ажиллаж, чулуун овооны орчимд иргэн Л.Балдан-Очир 2017 онд эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгах чиглэл өгсөн. Үүний дагуу өнөөдөр албаны хүмүүс барилгыг буулгах ажлыг эхлүүллээ. Нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Дор бүртээ зоргоор аашилж, нийтийн эрх ашгийг зөрчихийг зөвшөөрөхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй

Сүүлийн үед архидалт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь нүдээ ил байна. Өглөө, оройгүй халамцуу согтуу залуус, хүүхнүүд хаа сайгүй харагдах боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид электрон тамхи татаж, архи, пиво уусан шиг орцонд сууж байдаг болжээ. Тэдэнд бусдаас айх, санаа зовох мэдрэмж байхгүй болтлоо хүмүүжил нь эвдэрлээ гэж үү? Эцэг, эх нь яагаад үр хүүхдүүддээ анхаарал тавихгүй байна вэ? Зарим эцэг, эхчүүд өөрсдөө төлөвшөөгүй, хүмүүжлийн дутагдалтай болохоор яаж хүүхдээ хүмүүжүүлж чадах билээ? 15 дугаар хороолол, Жуковын талбай архичдын талбай болоод удаж байна. Дүүрэг, хорооны цагдаа яаралтай арга хэмжээ авахгүй бол тухай бүс нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байна…

Дэлгэрэнгүй

“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд “Малчдад туслах үйлчилгээний цэг”-ийг Есөнбулаг суманд байгууллаа. Үйлчилгээний цэгийн нээлтэд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж нар оролцлоо. Уг цэгээс малчид “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн талаар цогц мэдээлэл зөвлөгөө, арга зүйн дэмжлэг авах боломжтой. Шинэ хоршоо хөдөлгөөн” нь малчид сайн дураараа нэгдэж хоршсоноор хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах, хамтдаа хөгжих боломжийг олгох юм. Тухайлбал, хоршооны нэг малчин 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авах боломжтой ажээ. Хоршоо байгуулахдаа, сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа…

Дэлгэрэнгүй