Зохиогч: Admin

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ. Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхдээ энэ оны хоёрдугаар сард хийсэн халиа тошины үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны ажлууд мөн бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг тодорхойлжээ. Тус үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлыг үнэлсэн байна. Улмаар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлийг үнэлэхдээ Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхид…

Дэлгэрэнгүй

МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны 6 дугаар сарын 25-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдарч буй Завхан аймгийн уугуул иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Сайд Х.Булгантуяагийн аав нь Завхан аймгийн харьяат хүн бөгөөд нутаг усандаа нэр хүндтэй учир нутгийн зон олон нь төрийн түшээ охиныг нь дэмжиж, уулзах хүсэлт тавьсан нь энэ. Баянзүрх дүүрэгт амьдарч буй Завхан нутгийн уугуул иргэдийн төлөөлөл нэр дэвшигч Х.Булгантуяаг өндөр боловсролтой, төрийн хүнд байх эрхэм чанарыг эзэмшсэн бүсгүй хэмээн үнэлж явдагаа илэрхийлээд цаашид түмэн олныхоо төлөө илүү ихийг хийж бүтээхийг захилаа. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа. Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө…

Дэлгэрэнгүй

“Цэнхэр үст Цэрэн” буюу иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын сонгуулийн XI тойрог, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй “Элийрэгч” Ц.Уянгыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандлаа.  Мөн тэрбээр АТГ, СЕХ-нд давхар хандахаа ч илэрхийлсэн юм. Учир нь нэр дэвшигч Ц.Уянга хувь хүний хувьд ёс зүйн доголдолтой, өнгөрсөн 2-3 жилийн турш монголчуудыг хагаралдуулж, өдөөн хатгаж, доромжлоод зогсохгүй гаднын байгууллагуудад барьж өгнө гэх мэтээр айлган сүрдүүлж, матаж ирсэн “Элийрэгч” Ц.Уянгыг УИХ-д нэр дэвших эрхгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд түүнийг гадаадын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй шалтгаануудыг дурдсан 16 хуудас бүхий баримтыг хавсарган шалгуулахаар өглөө. Түүнчлэн төрийн сонгуульд нэр дэвшиж байгаа атлаа Өвөрхангайд болсон золгүй явдлыг…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, “Меридиан” ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Гэвч одоог хүртэл барилгын суурийн ажил дуусаагүй байгаа юм. Энэ нь тус хорооны оршин суугчдын орчны аюулгүйд нөлөөлж байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаарх гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа ирүүлжээ. Иймээс Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар…

Дэлгэрэнгүй

АН-ын гишүүн “боевик” хэмээх Б.Билэгт телевизэд ярилцлага өглөө. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Өнгөрсөн 30 гаруй жилд хулгай худал дээд цэгтээ хүрсэн. Хэн гарч ирж цэвэрлэх юм бол гэж би олон жил хүлээсэн. Гэтэл миний төрсөн нутгаас, Бэрхийн хонхороос ийм зоригтой хүүхэд гардагийг хардаг юм байжээ. Энэ бол түүхэн эргэлтийн цаг шүү гэж олон түмэндээ хэлмээр байна. Хамгийн сүүлд Үндэсний баялагийн сангийн хууль батлагдлаа. Энэ бол 30 гэр бүлийн дарлалаас ард түмнээ чөлөөлөөд, үндэсний баялаг айл  болгоны үүдээр орох боломж нээгдлээ. Одоо Л.Оюун-Эрдэнийг дэмжээд цааш нь ажлыг нь үргэлжлүүлээд дахиад 4 жил ажиллуулаад үр дүнг нь та нар хараарай” хэмээн тодотгов.

Дэлгэрэнгүй

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзаж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар түүхэн аялал жуулчлалын бүс болон хөгжиж байгааг онцлоод бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчин бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцууллаа. Мөн гарааны бизнес эрхлэх нөхцөлийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломж бүрдүүлэх юм байна. Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчин бүрдүүлж, хөдөө аж ахуйг бизнесийн ашигтай салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх ёстой. Энэ ажлуудыг хийхийн тулд…

Дэлгэрэнгүй

Улаанбаатарт дугуйн зам гэхээр орчин ховор. Гэтэл дугуй, скүүтэр, мотоцикль унасан залуус улам л олшироод байдаг. Тэд явган хүний замаар хээр хөдөө явж байгаа юм шиг давхиж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгааг зүгээр хараад өнгөрөөж болохгүй ээ. Европт л гэхэд машин зам, дугуйн зам, явган хүний зам нь тус тусдаа байдаг. Өөр өөрсдийнхөө л замаар зорчдог болохоор осол аваар барагтай бол гарахгүй. Хүүхдээ хөтөлсөн хүмүүс тайван алхах боломжтой. Гэтэл манайд явган хүн аюулгүй алхах боломж алга. Энэ байдалд яаралтай анхаарал хандуулах цаг болжээ! Д.Дорж

Дэлгэрэнгүй

УИХ-ын ээлжит сонгуулийн Vlll тойрог, Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа алслагдсан 11, 20, 33 дугаар хорооны иргэд, сонгогчидтой хийлээ. Баянзүрх дүүргийн 11, 20, 33 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт бол алслагдсан, малчин өрхүүдтэй. Гэвч хөгжлийг алс бус ойр байх зорилгыг дэвшүүлж өнгөрсөн хугацаанд тохижилт, бүтээн байгуулалтын олон ажлыг Баянзүрх дүүрэгт шат шатандаа хэрэгжүүлснээр иргэдэд хөгжлийг ойртуулж чадсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт алслагдсан хороодын иргэд итгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлж байлаа. Мөн…

Дэлгэрэнгүй

УЛААНБААТАР ХОТ, БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна. УЦОШГ Голуудын усны түвшин үерийн аюултай түвшингээс Туул 21см, Хэрлэн 48см-ээр даван үерлэж цаашид усны түвшин нэмэгдэж болзошгүй тул ард иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлж гол, нуурын эрэг орчимд амарч зугаалахгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй…

Дэлгэрэнгүй