Зохиогч: Admin

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчлал хийхээр болжээ.

Дэлгэрэнгүй

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон ОХУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын…

Дэлгэрэнгүй

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлнэ. УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах…

Дэлгэрэнгүй

Дугуйн замгүй шахам Улаанбаатарт ийм эрсдэлт тээврийн хэрэгсэл түгжрэлийг бууруулахгүй нь хэнд ч тодорхой боллоо, хотын даргаа. Явган хүн, скүүтэр, дугуй, цахилгаан дугуй, мопед нэг замаар явсаар л байх уу?! Хэдхэн хүний бизнес хэдэн гэмгүй иргэний эрүүл мэндийн үнэтэй вэ?! Гэмтлийн эмнэлгээс дээрх тээврийн улмаас бэртэж гэмтсэн хүмүүсийг багтаж шингээхээ болиод байна. С.Сувд

Дэлгэрэнгүй

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Хоёр улсын төрийн тэргүүн мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх юм. 2019 онд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын Тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар Улсын Их Хурлын…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу есдүгээр 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, 5-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна. ЦУОШГ

Дэлгэрэнгүй

Автобусны жолооч эмэгтэй гэнэт гар утсаа гаргаад видео колл хийгээд эхэллээ. “Найзаа нүүрэндээ маск тавихдаа зөвийг сонгоорой” гэгчлэн их удаан хувийн яриа хийв. Олон хүний амь насыг хариуцаж яваа нийтийн тээврийн жолооч хүн шүү дээ. Мөн жолооныхоо урд таблет, гар утас байршуулчихаад элдэв бичлэг үзэж явдаг жолооч нар ч олон байна. Тээврийн цагдаа онцгой анхааралдаа авах цаг болжээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жижиг тэрэгний жолооч нар ч хоёр гараараа утсаа бариад жолоогоо тавьчихсан явах дүр зураг хаа сайгүй. Үүнээс болж маш олон гэм зэмгүй хүн цаг бусаар хорвоог орхиж байна. Маш яаралтай арга хэмжээ авахгүй бол монголчуудын тэнэгрэл хэтэрлээ! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140  автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлжээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улс шинэ УИХ, шинэ Засгийн газартай болоод сар илүүхэн болж байна. Засагт хамтарсан гурван нам “Хурд ба Зориг” гэсэн нэршилтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлснээ УИХ-аар батлуулав. Ойрд хийх ажлынхаа санхүүжилтийг ч тодотголоор батлууллаа.Эдгээрийг хэлэлцсэн УИХ-ын ээлжит бус чуулганыг харж байхад ирэх жилүүдэд улс төр бужигнаан будилаан ихтэй байх төлөвтэй. Гурван сонгуулийн бүрэн эрх дараалан засаглаж буй МАН, хоёр сонгууль дараалж “хашаа”-ны гадна өнжөөд одоо орж ирж буй АН, анх удаа засагт багтаж байгаа ХҮН нам гээд бодохоор Монголын төрийн зай багтаамж, чадал чансаа аргагүй сөхрөхөөр байна. Учир нь тэдгээр намынхан ажил албан тушаалд оочерлож байгаатай холбоотой. Түүнийг дагаад нөгөөх Засгийн…

Дэлгэрэнгүй