Зохиогч: Admin

“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгууллаа нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажилласан бөгөөд сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл, тус Хянан шалгах түр хорооны шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан явуулав. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, олгох, бүртгэх…

Дэлгэрэнгүй

Сонгуулийн улс төр одоо л жинхэнэ халж, бүр улайсч байна. Намуудын нэр дэвшүүлэлтээс хойш намдуухан, ялангуяа МАН нам жим байсан нь худлаа бололтой. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар УИХ-ын гишүүн асан, “Монполимет”-ийн зөвлөх Ц.Гарамжавыг №2024/ ШЗ/441 дугаартай баривчлах шийдвэр гаргаж, өчигдөр суллав. Шүүх түүнийг баривчилсан талаараа “Сэжигтэн Ц.Гарамжавыг 2024 оны тавдугаар сарын 28-ны 22:45 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “Гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар  ярилцана. Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа, Т.Аубакир, Х.Баделхан, Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар өнөөдөр (2024.05.30) Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурал орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжоор хангах талаар зарим бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ч эдгээр нь зөвхөн төрийн албан хаагч болон бизнес эрхлэгчдийг хамарч байгаа бөгөөд бүс нутагт амьдарч байгаа нийт иргэдэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна. Үндэсний статистикийн хорооны судалгаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны цалин хөлсний бүтцийн 2023 оны…

Дэлгэрэнгүй

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх М.Мөнхжаргал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шударгаар сонгуульд өрсөлдөе, зарчимтай байя, авлигатай тэмцэе гэж байнга ярьж байгаа. Энэ үгэндээ хүрээрэй гэж хэлье. АН-аас шударга сонгууль явуулая гэж уриалж байя. Яагаад гэвэл шударга зүйл ажиглагдахгүй байна. Тухайлбал, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатарт цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа. Учир нь 1000 оюутны тэмцээн зохиох үеэрээ тус бүрт нь 100.000 төгрөг тараасан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газрын гишүүд мөнгө тараагаад явбал бүх намын шинэ нэр дэвшигчдэд боломж гарахгүй. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд дайчилж, дарамталж байгаа талаар шударга…

Дэлгэрэнгүй

Залуучуудын “Старт-ап улсын уралдаан-2024”-ын үндэсний ялагч тодруулах шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Старт-ап” Улсын уралдааны ялагч тодруулах “Demo day” арга хэмжээ боллоо. Нээлтийн үеэр ХНХ-ын Дэд сайд С.Зулпхар “2017 оноос хойш залуучуудын санал санаачилгыг дэмжих арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн. Гарааны бизнесийг дэмжих уралдаан нь энэ жил их өвөрмөц болж байна. Шинжлэх ухаан технологийн шинэ инноваци шаардсан төслүүд энэ жил олноор орж ирлээ. Шинэ инновацийг нэвтрүүлэхэд шинжлэх ухааны мэдлэгийг хэрэглэх, мэдээлэл технологийг ашиглаж үйлчилгээг хялбаршуулах гэх зэргээр анх уралдаан зохион байгуулад тавьж байсан зорилго маань хэрэгжиж…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.30) үргэлжилж, Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд хоёр багц асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү сэдвийн хүрээнд Аймаг, нийслэлийн Засаг даргаас олгож буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал, Бичил уурхайн асуудлууд гэсэн сэдвээр холбогдох хамаарлын судалгаа, дүгнэлтийг сонсон асуулт асууж, хариулт авах юм. Дээрх…

Дэлгэрэнгүй

Ахуйн хүрээний архидалт улам л цар хүрээгээ тэлсээр…Өвөл болохоор орц хонгил бараадаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг архичид дулааны улиралд бөөн бөөнөөрөө хэлхэлдэн гудамжийг эзэгнэдэг. Бүр хүүхдийн тоглоомын талбайд хээв нэг эзэн сууж, тамхины иш, архины шилээр бохирлодог. Тэдний хагалсан шил, шээж бузарласан газарт бяцхан хүүхдүүд тоглож өөрсдийгөө эрсдэлд оруулж байна. Хүүхдийн дэргэд архи уувал 300,000 төгрөгөөр торгох хууль хаана хэрэгжиж байна вэ? Цаг дулаарч хүүхэд болгон гадаа тоглож байна. Гэтэл тэдний дэргэд архидаж байгаа хүмүүст хэн. арга хэмжээ авах вэ? Цагдаа нар байн байн эргүүл хийж хяналтгүй архидаж байгаа хүмүүст арга хэмжээ авдаг болмоор байна! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Улс төрийн хүрээнд “Бүлэглэл УИХ-ын сонгуулийн 10, 11 дүгээр тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргийг анхааралдаа авсан. Тэнд бүх хүчээ байршуулж байна. Тийш нь ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж эхэлсэн. Бүлэглэлийг алсаас удирдаж байна” гээд эрчтэй яригдаад эхэллээ. Улс төрийг ухаж ойлгодог хийгээд дунд нь явдаг хүмүүст бол тов тодорхой мэдээлэл бололтой. Харин улс төрөөс хол нэгэнд ойлгоход хүндрэлтэй л яриа сонсогдов. Тэгэхээр эхлээд “Алсаас удирдлагатай бүлэглэл” гэсэн нь ямар учиртай болохыг, “Бүх хүчээ байршуулсан”, “Хөрөнгө мөнгө зарцуулж эхэлсэн” гэдэг нь юу гэсэн үг болохыг онож ойлгох хэрэгтэй бололтой. Гэхдээ энд яригдаж буй бүлэглэлийг хайгаад байх шаардлагагүй аж. Энэ…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрдэв. 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн. Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа. Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл…

Дэлгэрэнгүй