Зохиогч: Admin

Томуугийн өвчлөл цар хүрээгээ тэлсээр байна. Хятадад дэгдсэн ханиад хүүхдэд ихээхэн халтай бөгөөд нэг хоногийн дотор уушгины хагтаа үүсгэж байгааг эмч нар анхаарууллаа. Ядаж байхад шинэ жилийн баяр дөхөөд байдаг. Зарим байгууллагууд хэдийнээ “ёолк”-оо тэмдэглээд эхэлсэн байна. Амьсгалын замын өвчлөл өндөр үед уг нь наадам цэнгэлээ хойш нь тавих хэрэгтэй ч манайхан баярлаж хөөрөхөө нэгдүгээрт тавиад  ухаан алга. Юун ханиад томуу…Бөөнөөрөө нийлж оны шилдгээ шалгаруулж, шампанск буудуулж л байвал боллоо гэх үзэл давамгайлж байна. Мэдээж шагнал авсан нэгнээ үнсэж үнгэх нь тодорхой. Халсан хүмүүс аяга тавгаа солих ч энүүхэнд. Үүнээс болоод л өвчлөл нэмэгдээд байгааг анхаарч үзмээр байгаа юм даа.…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаа Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг тухайн газар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр иргэдийн аюулгүй байдлыг хангасан анхны “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүллээ. Тус гудамж нийт 4.2 га талбайг хамардаг бөгөөд Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Прокурорын газар, 11 дүгээр сургууль, Нэгдүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллагаас гадна…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.04) Төрийн ордонд эхэллээ. Сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын үйл ажиллагаа эхлэв. Улсын Их Хурлын гишүүн, Хянан…

Дэлгэрэнгүй

Салбарын сайддаа зодуулсан гэх Улаанбаатар төмөр замын орлогч дарга Н.Энхцогттой үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа. – Таны биеийн байдал яг одоогоор ямар байгаа вэ? – Миний хувьд одоо Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тархины битүү цохилттой гэх оноштой. Мэдээж эм, тарианаас гадна уламжлалт эмчилгээ болох бариа засал хийлгэж байгаа. Үйл явдлаас хойш одоо хорь гаруй хонож байна. Биеийн байдал дээрдсэн зүйлгүй хэвэндээ л байна. Тархины зүүн талаар байнга лугшиж өвдөнө. Зүүн талаараа хэвтэхээр өвдөөд унтаж чадахгүй байгаа тул өнөө орой цусаа хануулахаар бэлдэж байна. – Хэзээ цохиулсан бэ? – 11 дүгээр сарын 9-нд. – Тэрнээс хойш өдийг болтол тасралтгүй…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Богдхан уулын аманд байгаа үл хөдлөх хөрөнгийг бүртгэх ажлын бэлтгэлийг сайтар хангах үүрэг өгсөн. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу 4215 га талбайд 2420 иргэн, аж…

Дэлгэрэнгүй

Хэлэлцээ “мухардалд орсон” тул хэлэлцээний багийнхнаа Катараас эргүүлэн татаж байна гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас мэдэгджээ. Израилын тал хэсэг бүлэг эмэгтэйчүүдийг суллахыг шаардсан бол ХАМАС бүлэглэл түүнийг нь биелүүлэхээс татгалзсан тул бямба гарагт хэлэлцээ зогссон гэж уг хэлэлцээний талаар мэдээлэл бүхий эх сурвалж CNN телевизэд мэдээлсэн байна. Хэлэлцээ зогссоны дараа ХАМАС бүлэглэлийнхэн дайныг дахин эхлүүлсэнд Израил болон АНУ-ыг буруутгажээ. Израилын эрх баригчид “байлдааны ажиллагааг дахин эхлүүлэхийн тулд эртнээс тооцож шийдвэр гаргасан” гэж тус бүлэглэл мэдэгдсэн байна. Харин Израилын тал ХАМАС-ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж мэдэгджээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо, Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн…

Дэлгэрэнгүй

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ? -Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн үг. Энэ нь өмнөх долоо хоногоос бага зэргийн бууралттай, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 орчим хувиар буурсан үзүүлэлт. -Бага насны хүүхдүүд томуу,…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс жил бүр шинэчлэн баталдаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа /хөтөлбөр, санхүүжилт/-г  2024 онд хэрэгжүүлэх асуудлыг анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа албан хаагчдын саналыг тусгах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. ХНХЯ, ХХҮЕГ, ХБХХҮГ, аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хэлтсийн дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, тасгийн дарга нар, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлэг хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд оролцогсдыг аймаг, нийслэл, дүүргээр нь цахим хэлбэрээр бүсчлэн зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн бэлтгээд нэгдсэн хэлэлцүүлэгт танилцууллаа. Нэгдсэн хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-12 дугаар сарын 1-ний танхимаар аймаг, нийслэл, дүүргийн…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.12.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонслоо. Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос “Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар” бэлтгэсэн мэдээллийг Улсын их хурлын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдлыг үнэлэхэд 2023 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 10 аймгийн 22 сум цагаан зудтай, найман аймгийн 26 суманд зудархуу нөхцөлд шилжсэн байдалтай байна. Үнэлгээний мэдээллийг цаашид 10 хоног тутам шинэчилж гаргана. Зуншлага гантай, гандуу байсан говийн болон баруун бүсийн нутагт зудын эрсдэл өндөр, зуншлага сайтай ч намар их цас унасан төвийн болон зүүн бүс нутагт ч эрсдэл ихтэй байгаа нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхэлсэн. Энэ жил улсын…

Дэлгэрэнгүй