2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь жагсаалтад орсонгүй, “фронтод” тулалдах шийдвэр гаргалаа. Харин АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд, Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр нар жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Н.Номтойбаярын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг тойрогт өрсөлдөхөөсөө буцахгүй гэж мэдэгдэж байсан ч бодит шийдвэр нь эсрэгээр гарлаа. Цаанаа ямар нэг учир байгаа биз. Т.Доржханд ч халхын хаана ч очсон ард түмэн намайг сонгоно гэж томорч байсан ч цагаа тулахаар бодлоо өөрчлөв. Л.Гантөмөрийн хувьд С.Баярцогтыг тойрог руу шидээд өөрөө цэвэрхэн шиг жагсаалтын эхэнд бичигдлээ. Д.Дорж
Зохиогч: Admin
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) Төрийн ордонд эхэллээ. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд…
Сүүлийн үед өвөрмөц чанга дуу гаргадаг мотортой мотоцикль залуусын гангараа болоод байна. Гэхдээ тэртээ тэргүй дуу чимээ нь стандартаасаа хэтэрсэн Улаанбаатарын хувьд бас нэг гамшиг нэмэгдсэн гэсэн үг. Гудамжаар явж байгаа хүмүүс цочиж, түүнээсээ болоод уурсан бухимдаж байна. Ялангуяа настайчууд, хүүхдүүд, бие муутай хүмүүст туйлын халгаатай байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах цаг болжээ. Сүүлийн хэд хоног агаарын хэм +30 шүргэж байна. Ийм халуунд хачин муухай чанга дуутай мотоцикль унасан залуус хэд хэдээрээ сүлжилдэн даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүсийн. аминд хүрэхээр байна шүү! Өөрөө л сагсуурч кайф авч байвал бусад хүмүүсийн эрүүл мэндэд ямар хор хохирол учрахыг толгой хоосон мотоцикльчид…
Хотын дарга асан Д.Сумъяабазар СХД-т нэр дэвшихээр горилж байсан ч намынхаа босгыг давж чадсангүй. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай таарамжгүй харилцаатай байсан нь ийм үр дүнд хүргэсэн байхыг үсгүйсгэхгүй. Экс хотын даргыг ногоон автобусны хэргээр шалгаж байгаа нь нэр дэвшүүлэх шалгуурт сөргөөр нөлөөлсөн бололтой. Өмнө нь хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан, нийслэлийн МАН-ын хороог тэргүүлж байсан түүний хувьд улстөрийн карьер нь дуусах арай болоогүй байлтай. С.Сувд
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын шийдвэрээр тус намаас нэр дэвшигчид тодорсон байна. Үүнд: Тойрог 1: Архангай, Баянхонгор, Өвөрхангай /Мандатын тоо 9/ Батмөнхийн Батцэцэг Гочоогийн Ганболд Батсуурийн Даваадалай Гомбожавын Занданшатар Гүрсэдийн Сайханбаяр Дуламдоржийн Тогтохсүрэн Ганзоригийн Тэмүүлэн Аюушийн Цогцэцэг Содномын Чинзориг Тойрог 2: Говь-Алтай, Завхан, Увс, Ховд /Мандатын тоо 10/ Дашзэвэгийн Амарбаясгалан Балжиннямын Баярсайхан Сандагийн Бямбацогт Энхбатын Болормаа Батжаргалын Заяабал Загджавын Мэндсайхан Чимэдийн Хүрэлбаатар Цэдэндамбын Цэрэнпунцаг Баттогтохын Чойжилсүрэн Сэрээжавын Энхболд Тойрог 3: Баян-Өлгий /Мандатын тоо 3/ Тилеуханы Аубакир Зулпайн Батырбек Хажекберын Жангабыл Тойрог 4: Булган, Орхон, Хөвсгөл /Мандатын тоо 8/ Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Жадамбын Бат-Эрдэнэ Дамбын Батлут Батсүхийн Баярмагнай Цэрэнпилийн Даваасүрэн Лхагвын Мөнхбаатар Доржсүрэнгийн Үүрийнтуяа Лувсанцэрэнгийн Энх-Амгалан…
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу “Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж нэр дэвшигчдээ тодруулжээ. “Үндэсний Эвсэл” нийт 76 нэр дэвшигчийг дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлэхээр тогтжээ. Нийт 76 нэр дэвшигчийн 35 нь эмэгтэйчүүд байна. Жагсаалтыг “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр ахалж, 2-рт УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж байна. Улмаар Монголын либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа удаалж байна. sonin.mn
АН нэр дэвшигчдээ ширүүхэн “зодоон” дунд тодруулжээ. Ямартай ч жагсаалт болон тойрогт нэр дэвших хүмүүсийнхээ нэрийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны 00 цагаас өмнө амжиж баталсан байна. Тойрогт хууччуудаас гэвэл С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, С.Баярцогт, бас сонгуулийн өмнө төрхөмдөө буцсан Ж.Батзандан нарын нэр харагдана лээ. Р.Амаржаргалыг эс тооцвол авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял сонсож байсан, шалгагдаж байсан хүмүүсээ нэр дэвшүүлэхээс татгалзсангүй. Тэр хүмүүсийг мөнгөтэй, бас нөлөөтэй байна гэхээс биш яахав. Бас Ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган, Хөвсгөл, Орхон аймагт өрсөлдөх мандатаа төвөггүй авчээ. Женко уг нь нэр дэвшихгүй гэж байсан ч энэ удаад бодлоосоо ухарсан бололтой. Тэрбээр АН-д хүчтэй байгаагаа…
МАН-ын Бага хурлын хуралдаан эхлэх гэж байна. Хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн тодруулах юм. МАХН-ын дарга асан Н.Энхбаяр 30 хувийн квот авна гэдэг саналаа МАН-ын удирдлагуудад тавьсан гэдэг. Энэ үүднээсээ өөрийн хүмүүсээ нэр дэвшигчдийн эгнээнд шингээхийн төлөө уйгагүй шахаж байгаа дуулдсан. Тэдний нэг бол Соёлын дэд сайд П.Баттөр. Түүнтэй МАН-ын төв байрны үүдэнд тааралдав. “Та нэр дэвших мандатаа авах нь тодорхой болсон уу? “гэж асуувал “Харин мэдэхгүй. Бага хурал л шийдэх байх” гэлээ. Д.Дорж
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 байршилд хийнэ. Мөн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэж, ус зайлуулах худгийн засвар нөхөн сэргээх ажил үргэлжилж буй. Тухайлбал, БЗД-ийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн дундын буудлын булгийн ус зайлуулах тунгаагуур, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, СХД-ийн 2, 3, 4 дүгээр хороо Толгойтын суваг болон Сонсголонгийн замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа. Харин “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас үерийн эрсдэлтэй дээрх байршлуудад үе шаттай…
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.13-05.19 /нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.