Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцож, тус аймагт баригдаж байгаа 10МВт нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Өнөөдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд,…

Дэлгэрэнгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.  Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ. М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Мөн тус хурлаар аймгийн хурц арслан…

Дэлгэрэнгүй

Эдүгээ 75 настай Хувборын Сүрэнжав гуай бол Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны алдар хүндтэй ахмадуудын нэг. Биднийг гэрийнхээ үүдэнд тосч аваад халуун дотноор амар мэндийн үг солилоо. Бусдад ихэд хүндэтгэлтэй ханддаг хүн гэдэг нь энэ л хандлагаас нь шууд мэдрэгдсэн юм. “Таныг угийн бичиг бичсэн. Бичих бичихдээ шүлэглэсэн хэлбэрээр бичсэн гэж сонсоод сонирхол төрсөн шүү” гэвэл өвгөн “За би сонирхуулая гээд бурхан дээрээ залсан судар хэлбэртэй хоёр ном авчирлаа. Бидний яриа үүгээр эхлэв. -Судар хэлбэртэй угийн бичгийн би хувьдаа хараагүй. Бас ургийн номыг шүлэглэж бичсэн хүн ховор. Та яагаад ийм агуулга, хэлбэрийг сонгосон бэ? -Удам судраа судлаад үзэхээр би тайж…

Дэлгэрэнгүй

Өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг зөвлөж байна. Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ. /ЦЕГ/

Дэлгэрэнгүй

60 нэлээд хэвийсэн насны эмэгтэй 6-14 орчим насны хоёр хүүг дагуулан алхана. Алхаа гишгээ, авир аашийг нь харвал эмгэн шаггүй халамцсан бололтой. Явж байгаад гуйвж дайвна. Шүлсээ хаяна. Гэтэл нэг хүү нь “Эмээ та зам руу уналаа ш дээ” гэвэл эмгэн “Яадаг юм. Архи уусан хүн л байгаа биз” хэмээн агсалзана. Тэр хүнд эрэгтэй хүүхдүүдэд ямар буруу үлгэр дууриал үзүүлж байгаагаа ойлгох сөхөө даанч алга. Хожмын өдөр ач, зээ нь архи уугаад ороод ирвэл юу гэж хэлэх бол? “Орцонд хүмүүс яанга чанга яриад байхаар нь гараад ирсэн чинь дунд сургуулийн насны эр, эм хүүхдүүд шилтэй архи тойруулаад ууж байсан” гэж…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп банкууд болон даатгалын  компаниудад өөрийн хөрөнгийн талаар удаа дараа худал ташаа мэдээлэл өгч байсныг Нью-Йорк муж улсын  шүүгч тогтоожээ. Д.Трамп, түүний хоёр хүү болон “The Trump Organization” компанийг  буруутгасан иргэний хэргийн  нэхэмжлэлийг 2022 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн юм. “Энд байгаа баримт бичигт шүүгдэгчдийн /хэрэг хариуцагчдын/  бизнестээ ашигласан хөрөнгийн хуурамч үнэлгээг тодорхой тусгасан байна” гэж шүүгч дүгнэжээ. Мужийн прокурор Летициа Жэймсийн хэлснээр, шүүгдэгчид 2011-2021 оны хооронд банкны зээл, даатгалын хэлцлийн нөхцөлийг сайжруулах, бага татвар төлөхийн тулд хуурамч бүртгэл, санхүүгийн тайлан гаргасан гэж мэдэгджээ. Тэд хөрөнгийнхөө үнэлгээг 2.23 тэрбумаас 3.6 тэрбум доллар хүртэл өсгөж байжээ.  Тухайлбал,  Флорида дахь Мар-а-Лагогийн үл хөдлөх хөрөнгө, Манхэттэн дэх Трамп цамхагийн орон сууц, гольфын талбай,  хэд хэдэн оффисын барилгын үнэлгээг хэт хөөргөдөн мэдүүлсэн аж. Харин Д.Трампын өмгөөлөгчид мэдэгдэхдээ…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа. -Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ? -Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас орж, ойрын тав хоногт агаарын температур шөнөдөө 1 хэм дулаан, өдөртөө 7-10 хэмийн дулаан байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй. Харин өнөө шөнөөс эхлэн баруун аймгийн нутгаар буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт их хэмжээний цас орж,…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлахыг даалгалаа “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо. Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврээр зорчих үнийг нэмэх асуудал хөндөгдөж эхэллээ. Судалгаагаар 1350 төгрөг болгож байж тус салбарын алдагдал буурах гэнэ. Үнэн хэрэгтээ ингэж нэмлээ гээд алгадал буурах уу? Үгүй л байхгүй юу! Яагаад гэвэл алдагдал үүсэх болсон шалтгаанаа олж тогтоолгүйгээр шууд үнэ нэмэх тухай ярьж байгаа нь туйлын буруу. Нийтийн тээврийн алдагдал жолооч нараас нь эхлэлтэй. Нэг буудлаас 10 хүн суулаа гэхэд 4-6 нь бэлэн мөнгө өгч байна шүү дээ! Автобусны жолооч нар орой буухдаа 100.000-200.000 төгрөг халааслаад буудаг гэх яриа оргүй биш болов уу. Хянагч нэртэй хүмүүсийн зарим нь жолооч нарт хяналт тавих нь бүү хэл хамтардаг нь нууц биш болсон.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 43 дугаар зарлиг гаргасан. Зарлигийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд,  “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн нар мэдээлэл өгөв. Эхний ээлжинд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай, Засгийн газрын сангийн тухай зэрэг…

Дэлгэрэнгүй